Гаднаас ирэх иргэдийн тийзийг 10 хувь хүртэл хөнгөлнө

Гаднаас ирэх иргэдийн тийзийг 10 хувь хүртэл хөнгөлнө

Улсын Онцгой комисоос 2021 оны хоёрдугаар сарын 23-наас хөл хориог сулруулж байгаатай холбогдуулан мэдээлэл өглөө. /2021.02.20, 17:00 цаг/


УОК-ын дарга С.Амарсайхан: Гадаадад байгаа иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж байна. Гурав, дөрөвдүгээр сард 12-14 удаагийн нислэгээр иргэдээ үе шаттайгаар татаж авна.

Эх орондоо ирэх 10 мянган орчим иргэн байна. Тэдгээрээс 60 хувь нь БНСУ, азийн бусад орноос байна. 1500-1800 иргэн АНУ-аас болон Европ, Африкийн орнуудаас ирэхээр байна.

Тийзийг 10 хувь хүртэл тодорхой хувиар хөнгөлөх, нислэгийн суудлын тоог нэмэгдүүлэх буюу аль болох том онгоцоор нислэх үйлдэх бэлтэглийг хангаж ажиллаж байна. 

Гадаадаас иргэдээ татаж авахдаа аль болох 250 түүнээс дээш суудалтай онгоцоор татаж авах ажлуудыг зохион байгуулна.

Ирж байгаа иргэдэд тусгаарлах байрны сонголтыг гурван төрлөөр бий болгож байгаа. Иргэн өөрөө ямар төрлийн тусгааралтын байранд, ямар орчинд байх вэ гэдгээ сонгох боломжийг нь өгч байгаа юм. Ирсэн иргэдээ 10-14 хоног тусгаарлах нөхцөлийг бүрдүүлж байна. Мутацид орсон вирустай бүсээс ирж байгаа иргэд 14 хоног тусгаарлагдана. Харьцангуй аюулгүй орчноос ирж байгаа иргэдийг 10 хоног тусгаарлана. Цаашдаа гэрээр тусгаарлах, цахимаар зөвлөгөө өгөх, аль болох гэрийн орчинд тусгаарлах зохион байгуулалтууд хийгдэж байгаа.

ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцин хийлгэсэн иргэдийн гар утсанд аппликэйшн суулгаж өгнө. Гэрээр тусгаарлахдаа цахим технологиор иргэдээ хянаж, зөвлөмж, зөвлөгөө өгнө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.