Үсчин, гоо сайхан, фитнес, үзвэр зэрэг дийлэнх үйлчилгээг нээх боллоо
УОК өнөөдөр хуралдаж, 02 дугаар сарын 23-наас эхлэн мөрдөх түр журмыг баталсан байна.
Нийслэлийн хэмжээнд тогтоогоод байгаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорио энэ сарын 23 буюу ирэх мягмар гарагийн өглөө 06.00 цагаас дуусна. Тиймээс үүнээс хойш мөрдөж ажиллах дэглэм, журмыг УОК өнөөдөр хэлэлцсэн байна.
УОК-ийн дарга С.Амарсайхан хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээллэхдээ, ирэх мягмар гарагаас эхлэн бэлэн байдлын зэргийг бууруулах бөгөөд нийт ААН-үүдийн 95 хувийг нээхээр болсныг мэдэгдлээ. Үүнд, үсчин, гоо сайхан, Фитнес клуб, спорт заал, үзвэр үйлчилгээ, спорт заал гэх мэт дийлэнх үйлчилгээ багтаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, халдвар хамгааллын тодорхой дэглэмийг сахиулж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болж байгаа юм байна. Харин хүүхдийн тоглоомын төв, диско баар, цахим тоглоомын газар, өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга гэх мэт таван төрлийн үйл ажиллагааг эхний удаад нээхгүй аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.