БНСУ-с Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг өнөөдөр хүлээн авч уулзав.

БНСУ-с Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг өнөөдөр хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр цар тахлын хүнд цаг үед БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлж, нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэхэд харилцан дэмжлэг үзүүлж ирснийг талууд тэмдэглэж, энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болов. Мөн Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх, цар тахлын нөхцөл байдал намжмагц дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэх талаар ярилцав.

Түүнчлэн олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нэн ялангуяа Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МАН-ын ээлжит XXX дугаар Их хурлыг хойшлуулах тогтоолыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж баталлаа. 2021-02-22

Д.Сумъяабазар: Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллаарай 2021-02-22

Гуравдугаар сард дараах хуваарийн дагуу тусгай үүргийн нислэг үйлдэнэ 2021-02-22

Иргэд, ААН-үүдийн мөрдөх түр журам 2021-02-22

С.Энхболд: Маргаашаас эмч нарыг вакцинжуулж эхэлнэ 2021-02-22

БНСУ-с Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг өнөөдөр хүлээн авч уулзав. 2021-02-22

Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар уулзалт хийлээ 2021-02-22

Монгол, Канадын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв 2021-02-22

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын хэмжээнд халдварын голомтыг хяналтдаа авсан 2021-02-22

Төрийн албан хаагчдыг аль болох автобусаар зорчуулах чиглэл хүргүүлжээ 2021-02-22

Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 2021-02-23