С.Энхболд: Маргаашаас эмч нарыг вакцинжуулж эхэлнэ

С.Энхболд: Маргаашаас эмч нарыг вакцинжуулж эхэлнэ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нар КОВИД-19 цар тахлын халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины талаар мэдээлэл хийлээ. 

Уг мэдээллийн үеэр, маргаашаас эхлэн эмч эмнэлгийн ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулж эхлэх бөгөөд дараагийн ээлжинд цар тахлын голомтод ажиллаж байгаа хүмүүсээ дархлаажуулна гэж  Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. 

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица "ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын хүн амыг вакцинжуулахад бэлэн болоод байна. Та бүхний мэдэж байгаачлан дэлхийн улс орнууд халдвартай тэмцэж, хоёр жилийг өнгөрөөлөө. Хамгийн сүүлд бид вакцин хөгжүүлж гаргаж авсан маш том үр дүнд хүрсэн. Монгол Улсын хувьд Энэтхэг улсаас орж ирж байгаа AstraZeneca вакциныг хүлээн аваад байна. Хамгийн гол нь ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжийн дагуу баталгаатай, хүртээмжтэй вакциныг дараа дараагийн удаад оруулж ирнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд мөн хэллээ. Ингээд маргааш бол та бидний хувьд маш чухал өдөр болно. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудаасаа эхлээд вакцинаа хийж эхлэх гэж байна" гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ц.Ганзориг: БНХАУ-ын Синофарм вакциныг өнөөдөр Монголд авчирна 2021-02-22

МАН-ын ээлжит XXX дугаар Их хурлыг хойшлуулах тогтоолыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж баталлаа. 2021-02-22

Д.Сумъяабазар: Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллаарай 2021-02-22

Гуравдугаар сард дараах хуваарийн дагуу тусгай үүргийн нислэг үйлдэнэ 2021-02-22

Иргэд, ААН-үүдийн мөрдөх түр журам 2021-02-22

С.Энхболд: Маргаашаас эмч нарыг вакцинжуулж эхэлнэ 2021-02-22

БНСУ-с Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг өнөөдөр хүлээн авч уулзав. 2021-02-22

Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар уулзалт хийлээ 2021-02-22

Монгол, Канадын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв 2021-02-22

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын хэмжээнд халдварын голомтыг хяналтдаа авсан 2021-02-22

Төрийн албан хаагчдыг аль болох автобусаар зорчуулах чиглэл хүргүүлжээ 2021-02-22