МСНЭ-ээс МЭДЭГДЭЛ гаргалаа

МСНЭ-ээс МЭДЭГДЭЛ гаргалаа

Монгол Улсын Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Эрсдэлийн мэдээлэл харилцааны Түр хороо байгуулж, тус хорооны үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

Цар тахлын нөхцөл байдал, цар тахлын үеийн нийгэм, эдийн засагтай холбоотой болон үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг энэхүү Түр хорооноос өгөгдсөн чиглэлийн дагуу зөвхөн нэг сувгаар мэдээлж байх бөгөөд уг бүтцэд төрийн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, хууль сахиулах чиг үүрэг бүхий агентлагийн дарга нар багтжээ. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн 3.2-т “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэж заасныг илтэд зөрчсөний зэрэгцээ Үндсэн хуулиар иргэнд олгогдсон төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хаан боогдуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Цар тахлын аюулаас сэргийлэх, иргэдийг худал, ташаа мэдээллээс хамгаалах хэмээх халхавчийн цаана төрийн мэдээллийг иргэдээс нуух, цензурдэх, эх сурвалжийг хуулийн хариуцлагаар айлган сүрдүүлэх, зөвхөн Түр хороо гэгч төрийн бүтцийн тогтоосон үнэнийг тулган хүлээлгэх гэж байгаа нь үзэл суртал хийх, дарангуйлалд хүргэх, цаашид энэ нь жишиг болон давтагдан үргэлжлэх аюулыг авчирч буйг эрс эсэргүүцэж байна.Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний эрх, эрх чөлөөг дайн байлдаан, гамшиг, онц байдлын үед л хязгаарлаж болохыг хуульчилсан атал нийтэд халдварлах өвчний жам ёсны үр дагавраар далимдуулан шинэ хууль, журам гаргах замаар улам бүр хязгаарлан хумисаар байгаад харамсаж байна.

Ардчилсан нийгэмд төр зөвхөн өөрөө мэдээллийн эх сурвалж байх, түүгээр дамжих мэдээллээ нэг сувгаар хянах буюу үнэнийг гагцхүү төр тогтоох гэсэн энэхүү санаархлаа зогсоохгүй бол хүний эрх, эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүй, чөлөөт хэвлэлийн төлөө тэмцлийн дараагийн шатны арга хэмжээг авахаа мэдэгдэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав 2021-02-23

Банкуудад 200 тэрбум төгрөгийн санхүүжилт олгов 2021-02-23

Монгол Улсаас Бүгд Найрамдах Литва Улсад суух Элчин сайд Б.Дорж Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2021-02-23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусний вакцины анхны тунг хийлгэлээ 2021-02-23

Монгол Улсын Засгийн газар 18 наснаас дээш хүн амаа бүрэн вакцинжуулна 2021-02-23

МСНЭ-ээс МЭДЭГДЭЛ гаргалаа 2021-02-23

ОХУ-аас ирэх хүсэлтэй монгол иргэдийг энэ сарын 25-нд хилээр нэвтрүүлнэ 2021-02-23

Л.Оюун-Эрдэнэ: Бизнесүүддээ жилийн 3 хувийн хүүтэй зээл олгох нь том дэмжлэг болно 2021-02-23

Батлан хамгаалах яам коронавирус эсэргүүцэх ваkцин хүлээн авлаа 2021-02-23

Мэдээлэл нэг цонхоор гарах биш жалгаар нэг урсаж байх ёстой 2021-02-23

Д.Сумъяабазар: Цар тахлын үед төр-иргэн-аж ахуйн нэгжүүд уялдаа холбоотой ажиллах ёстой 2021-02-23