Л.Оюун-Эрдэнэ: Бизнесүүддээ жилийн 3 хувийн хүүтэй зээл олгох нь том дэмжлэг болно

Л.Оюун-Эрдэнэ: Бизнесүүддээ жилийн 3 хувийн хүүтэй зээл олгох нь том дэмжлэг болно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр корнавирусний эсрэг "Астразенека" вакцины эхнийг тунг тариулж иргэдээ дархлаажуулалтад хамрагдахыг уриалсны дараа ажлаа хэвийн эхлүүлсэн аж ахуйн нэгжүүдтэй танилцаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өнөөдрөөс цуцалж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувийг халдвар хамгааллын дэглэмээ сахин ажиллахыг зөвшөөрсөн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Улсын их дэлгүүрийн халдвар хамгааллаа сахисан байдал, хэвийн ажилтай танилцсан юм. 

Улсын их дэлгүүрийн зөвхөн супермаркетын хэсэг хөл хорионы хугацаанд хүнсний бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэх үүрэгтэй ажилласан. Тус дэлгүүр нийт 25 мянган мкв талбайтай, түрээслэгч болон үндсэн ажилтан зэрэг 1000 гаруй хүн ажилладаг. Эдгээр 1000 ажилчдын өрх гэр бүл, цаашлаад 10 мянга гаруй жижиг бизнесийг дэмждэг. Өдөрт дунджаар 25 мянган хүн тус дэлгүүрээр үйлчлүүлдэг байна. Дэлгүүрийн үүд хэсэгт халуун хэмжигч, халдваргүйтгэлийн бүхээг зэрэг шаардлагатай тоноглол, төхөөрөмж суурилуулжээ. Мөн иргэдийн урсгал хөдөлгөөнийг хянаж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах ажилчдыг байрлуулсан тухай дэлгүүрийн удирдлага танилцууллаа.  

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Өнөөдрөөс дархлаажуулах ажил эхэлсэн. Одоо төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хамгаас чухал. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлах хэрэгтэй. Төрөөс аль болох аж ахуйн нэгжүүдийн ажлыг хэвийн байлгаж, алдсан боломжоо эргүүлэн олж авах, хаасан бүхнээ нээх бололцоог бүрдүүлнэ. Гэхдээ халдвар хамгааллын дэглэм нэг л удаа алдахад, "Нэг хаалга - нэг шинжилгээ"-гээр хумьж авсан голомтоо буцааж алдах эрсдэлтэй. Тиймээс хувийн хэвшил, ажил олгогчид үүнд туйлын анхаарч, ажилтан, албан хаагчдынхаа халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримталж ажиллах ёстой" хэмээв. 

Тус дэлгүүр өнгөрсөн зун галд өртсөний улмаас түрээслэгчдэд эдийн засгийн хүндрэл гарсан ч даатгалаар бүх хохирлыг барагдуулжээ. Түрээслэгчид Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөнд тусгасан хөнгөлөлттэй зээлд үндэсний үйлдвэрээ түлхүү хамруулж дэмжихийг хүсэж байлаа. Их дэлгүүрийн удирдлагууд ч халдварын нөхцөл байдал хумигдсанаар, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн ажлыг тасралтгүй зохион байгуулахаа илэрхийлсэн юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, 15-17 хувийн хүүтэй байсан зээлийг жилийн гурван хувь руу оруулбал томоохон, бодит дэмжлэг болно хэмээн онцолсон юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Литва Улсад суух Элчин сайд Б.Дорж Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2021-02-23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусний вакцины анхны тунг хийлгэлээ 2021-02-23

Монгол Улсын Засгийн газар 18 наснаас дээш хүн амаа бүрэн вакцинжуулна 2021-02-23

МСНЭ-ээс МЭДЭГДЭЛ гаргалаа 2021-02-23

ОХУ-аас ирэх хүсэлтэй монгол иргэдийг энэ сарын 25-нд хилээр нэвтрүүлнэ 2021-02-23

Л.Оюун-Эрдэнэ: Бизнесүүддээ жилийн 3 хувийн хүүтэй зээл олгох нь том дэмжлэг болно 2021-02-23

Батлан хамгаалах яам коронавирус эсэргүүцэх ваkцин хүлээн авлаа 2021-02-23

Мэдээлэл нэг цонхоор гарах биш жалгаар нэг урсаж байх ёстой 2021-02-23

Д.Сумъяабазар: Цар тахлын үед төр-иргэн-аж ахуйн нэгжүүд уялдаа холбоотой ажиллах ёстой 2021-02-23

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын дүнд халдварын 33 голомтыг илрүүлжээ 2021-02-23

Монголын ард түмнийг Монгол Улс дахь НҮБ магтан сайшаав 2021-02-23