Нийслэлийн ЕБС-ын хичээлийг III сарын 10-наас эхлүүлэх санал дэмжигдсэнгүй

Нийслэлийн ЕБС-ын хичээлийг III сарын 10-наас эхлүүлэх санал дэмжигдсэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр боллоо.

Аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг  2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь  хамрагдахаа сонгох юм. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй. Боловсрол, шинжлэх ухааны яам нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс, цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр санал оруулсан ч дэмжсэнгүй. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажил, амьдрал, бизнесийн хэвийн горимд оруулж, дархлаажуулалт эхэлсэн ч энэ нь цар тахлын аюул ард хоцорсон гэсэн үг биш. Иймээс хатуу хөл хорио тогтоосон 12 хоногт голомтыг хумьж, тархалтыг зогсоох чиглэлээр хийсэн ажил болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнг бататгах, эрсдэлээс сэргийлэх, халдварын нөхцөл байдал зэргийг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэхээр болов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг 14 хоног тусгаарлаж байна 2021-02-24

Г.Ариунбаатар ОХУ-ын Батлан хамгаалах яамны “Гавьяаны төлөө” медалиар шагнуулжээ 2021-02-24

Орон нутгийн сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын нэгний өдрөөс хичээллэнэ. 2021-02-24

Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг талархлын захидал илгээжээ 2021-02-24

Х.Болорчулуун гишүүн байнгын хороог хуралдуулах санал гаргав 2021-02-24

Нийслэлийн ЕБС-ын хичээлийг III сарын 10-наас эхлүүлэх санал дэмжигдсэнгүй 2021-02-24

Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг нэг жилээр сунгана 2021-02-24

Монголын гурван баг 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн “Топ 30”-д багтлаа 2021-02-24

ЭЕШ-ын бүртгэл маргааш эхэлнэ 2021-02-24

Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирнэ. 2021-02-24

Монгол Улс дахь ХБНГУ-ын ЭСЯ манай улсын бичил бизнест 25.000 хүртэлх еврогийн санхүүжилт олгоно 2021-02-24