Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг 14 хоног тусгаарлаж байна

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг 14 хоног тусгаарлаж байна

Коронавируст халдвартай нь батлагдсан хүнтэй ойр харилцсан хүмүүсийг тусгаарлан ажиглах байранд 7 хоног, гэрт нь 7 хоног тусгаарлах тухай Эрүүл мэндийн сайдын тушаал хэвээр мөрдөгдөж байна.

Дээрх хугацаанд эхний болон 2 дахь шинжилгээ авахад коронавирустэй нь батлагдвал эмнэлэгт хүргэж тусгаарлах юм.

Түүнчлэн, коронавируст халдварын онош батлагдсан, эмнэл зүйн ижил шинж тэмдэгтэй, шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн өвчтөнийг дэлхийн бусад орны жишгээр нэг өрөөнд 4-6-гаар байлгаж байгаа аж.

“Халдвартай хүнтэй ойр харилцсан иргэдийг 14 хоног тусгаарлаад, гэрийн ажиглалтад байх хугацаанд 3 дахь шинжилгээг авна. ХӨСҮТ-д өвчтөнүүдийг ихэвчлэн дөрвөөр нь хэвтүүлж байгаа. Онош адил, ижил хугацаанд батлагдсан хүмүүс нэг өрөөнд эмчлэгдэж байгаа”-г ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

 ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай өвчтөнүүдийг эмчилж байна. Эдгээр гурван эмнэлэгт эмчилгээг стандартын дагуу буюу вирусний эсрэг, дархлаа сэргээх, архаг хууч өвчний эмчилгээ хийж байгаа бөгөөд хүндэрсэн тохиолдолд антибиотик эмчилгээ хийж байгааг тэрбээр дурдлаа.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд ОУВС-тай нягт хамтран ажиллана 2021-02-24

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна 2021-02-24

PCR шинжилгээгээр  32 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 2021-02-24

“Өвсний үндэс–Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн төсөлд гарын үсэг зурлаа 2021-02-24

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ээр 131 тохиолдол батлагдлаа 2021-02-24

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг 14 хоног тусгаарлаж байна 2021-02-24

Г.Ариунбаатар ОХУ-ын Батлан хамгаалах яамны “Гавьяаны төлөө” медалиар шагнуулжээ 2021-02-24

Орон нутгийн сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын нэгний өдрөөс хичээллэнэ. 2021-02-24

Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг талархлын захидал илгээжээ 2021-02-24

Х.Болорчулуун гишүүн байнгын хороог хуралдуулах санал гаргав 2021-02-24

Нийслэлийн ЕБС-ын хичээлийг III сарын 10-наас эхлүүлэх санал дэмжигдсэнгүй 2021-02-24