Д.Нарангэрэл: Вакцин хийлгэсэн хүн өөрөө халдвар тээх эрсдэл нь багасна.

Д.Нарангэрэл: Вакцин хийлгэсэн хүн өөрөө халдвар тээх эрсдэл нь багасна.

ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын дараа тус яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Вакцинжуулж эхэлснээр дэлхий дахинд халдвар багасаж байгаа тухай мэдээлж байна. Үүнтэй зэрэгцээд олон оронд вакцины хэрэглээ нэмэгдэх нь ойлгомжтой. Манай улс насанд хүрсэн хүн амаа энэ оны 7-р сард бүрэн вакцинжуулна гэж өмнө нь мэдээлж байсан. Гэтэл саяхан Эрүүл мэндийн сайд энэ оны эцэс гэхэд бүрэн вакцинжуулна гэж мэдээлсэн. Тэгэхээр энэ нь вакцин үйлдвэрлэгчдийн нөөц боломжтой холбоотой юу, өөрөөр хэлбэл дараагийн ээлжийн вакцин оруулж ирэхэд манай улсад бэрхшээл байгаа юу?

Д.Нарангэрэл: Манай улс 2020 оны долоодугаар сараас дархлаажуулах төлөвлөгөөгөө гаргаад явж байгаа. Ер нь бол бид аль болох богино хугацаанд хүн амынхаа 60 вакцин хийж, дархлаажуулах зорилт тавин ажиллаж байгаа.

-Вакцин өвчлөлөөс сэргийлж байгаа ч халдвар тээх эрсдэлгүй гэдгийг бүрэн тогтоогдоогүй гэдгийг ДЭМБ саяхан мэдээлсэн. Тэгэхээр 16-аас доош насныхныг вакцинжуулах шаардлага тулгарч байна. Энэ талын судалгааг хэдэн оронд хийж байна вэ. Ер нь одоогоор гараад байгаа вакциныг хүүхдэд хийж болохгүй шалтгаан нь яг юутай холбоотой байдаг вэ, тодорхой мэдээлэл өгнө үү? 

Д.Нарангэрэл: Одоо бол ихэнх вакциныг 18-аас дээш насныханд хийж байгаа. Ганцхайн Файзерын вакциныг 16-аас дээш насныханд хийнэ гэсэн заавартай байгаа. ДЭМБ-аас вакцины талаар олон судалгаа хийдэг. Үүнд бол ДЭМБ-ын зөвлөх багууд, Дархлаажуулалтын дэлхийн зөвлөх хорооны хүмүүс вакцин хийх бүрт нь судалж, мэргэжлийн баг томилдог. Вакцин хийлгэсэн хүн өөрөө халдвар тээх эрсдэл нь багасна. Халдвар бол авна. Яагаад вэ гэхээр коронавирус агаар дуслын, амьсгалын, ахуйн хавьтлын гэсэн гурван замаар халдаж байгаа тул вакцин хийлгэсэн ч халдвар авна. Халдвар авахдаа хөнгөн хэлбэрээр өвдөнө. Эсхүл огт өвдөхгүй. Энгийнээр хэлбэл, жижиг вирусийг хүний биед өвчин үүсгэх хэлбэрээр биш өчүүхэн бага тунтай эсрэг төрөгчийг оруулж байгаа. Үүний дараа хүн халдвар авбал эсрэг бие үүсээд, вирусээ таньж устгадаг дархлааны систем. Халдвар авна, гэхдээ халдвар тараах эсрдэл нь бага. Вакцин бүрэн тунгаар авч байж, дархлаа тогтоно гэдгийг хэлмээр байна.

-Куба улс вакцин хөгжүүлж байгаа тухай мэдээлэл гарч байна. Манай урд хөршид өчигдөр гурав дахь компани нь вакцинаа зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэнээ мэдэгдсэн. Энэ мэтээр цаашид ч олон вакцин хэрэглээнд нэвтрэх нь. Тэгэхээр манай улс цаашид шинээр гарч байгаа вакцинуудыг оруулж ирэх боломж, яриа хэлэлцээ хийж байна уу?

Д.Нарангэрэл: Дакцин, эмийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн, дэлхийн эмийн хэрэглээний 60-70 хувийг хангадаг Куба, ОХУ, БНХАУ, БНЭУ зэрэг орон коронавирусний вакцин хийж байгаа. Дэлхийн түүхэнд бүтэн жил гаруй үргэлжилж байгаа ийм цар тахал сүүлийн 100 жил тохиогоогүй. Тиймээс вакцины үйлдвэрүүд, эрдэмтэн судлаачид маш олон вакцин хөгжүүлж байгаа. Одоогийн байдлаар 240 гаруй вакцин хөгжүүлж байгаа. Үүнээс 66 вакцин үйлдвэрлэлийнхээ хоёрдугаар шат, 18 вакцин гуравдугаар шатны туршилтыг дуусгаж байгаа. Цаашдаа дэлхийн олон орон энэ вакциныг хийх болно. Учир нь энэ вирусний өвчлөл учраас цаашдаа цар тахал дууссан ч улирлын томуу шиг жилдээ нэг удаа хэрэглэдэг болж магадгүй гэсэн хандлага байгаа. Яагаад гэвэл 2009 оны А хүрээний N1H1 томуу одоо бол улирлын томуу шиг болсон. Тухайн үед нийтийн дунд “гахайн томуу” гэж нэрлэгдэж байсан. Одоо бол улирлын томуугийн вакцины найрлагад орж байгаа. Тиймээс цар тахлын вакциныш цаашдаа ч улам хөгжүүлээд явах байх.

- “Нэг хаалга-Нэг шинжилгээ”- ний хүрээнд халдварын олон тохиолдол илрээд байгаа. Урд нь тусгаарлалтад байхдаа халдвар илэрч байсан хүмүүс 2 болон 3 дахь шинжилгээгээр илэрч байсан. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр илрээгүй, халдвар тээж байгаа хүмүүс нйитийн дунд явж байх эрсдэл их байна. Тиймд энэ талаар ЭМЯ ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

А.Амбасэлмаа: Бид эрүүл хүмүүсийн дунд хийсэн илрүүлэг шинжилгээнээс өвчинтэй хүмүүсээ олоод авч байгаа. Тиймээс батлагдсан тохиолдол болон түүнтэй ойр байсан хүмүүсээс давтан шинжилгээ авна. Батлагдсан тохиолдлын хоёрдогч хавьтлаас мөн давтан шинжилгээ авах юм. Тэгээд голомтоо дагасан өргөжүүлсэн шинжилгээгээ хийх учиртай.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Мянганы сорилтын корпорацын Дэд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жонатан Брүүкстэй цахим уулзалт хийлээ 2021-02-25

Уул уурхайн ажилчдын ээлж солих нэгдсэн зохион байгуулалтыг хийнэ 2021-02-25

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн эмч, ажилчдын үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа 2021-02-25

ЭХЭМҮТ-д 47 хүүхэд шинээр мэндэлжээ. 2021-02-25

Д.Сумъяабазар: Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэлтэй хэзээ ч эвлэрэхгүй, хэзээ ч "гар барихгүй" 2021-02-25

Д.Нарангэрэл: Вакцин хийлгэсэн хүн өөрөө халдвар тээх эрсдэл нь багасна. 2021-02-25

С.Бямбацогт гишүүн сургалтын төлбөрийг хөнгөлөх асуудлаар БШУ-ны сайдад хандлаа 2021-02-25

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр Чулуунбаатарын Болортуяаг томиллоо 2021-02-25

Л.Оюун-Эрдэнэ: V сарын 1-нээс хилээ нээх төлөвлөгөөтэй байна 2021-02-25

Ерөнхий сайд бүгд найрамдах Казахстан улсын элчин сайдыг хүлээн авч уулзав 2021-02-25

Ерөнхий сайд Австрали улсын элчин сайдыг хүлээн авч уулзав 2021-02-25