Ерөнхий сайд Австрали улсын элчин сайдыг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Австрали улсын элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Австрали Улсын Элчин сайд Дэвид Мэтью Восеныг хүлээн авч уулзав. Найрамдалт сайхан харилцаатай хоёр улс ойрын хугацаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал зохион байгуулж, Өргөтгөсөн түншлэлийн харилцаагаа цаасан дээр буулган тунхаглах нь зүйтэй гэж үздэгээ Ерөнхий сайд илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд Дэвид Мэтью Восен баяр хүргэж амжилт хүсэв. Австрали Улс бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөг бөгөөд Монгол Улс ч адил байр суурь баримталдаг гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Уулзалтаар  хөдөө аж ахуй, уул уурхай, хөрөнгө оруулалт, боловсрол, цахим засаглал, авлигын индексийг бууруулах зэргээр хамтран ажиллах, өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Нарангэрэл: Вакцин хийлгэсэн хүн өөрөө халдвар тээх эрсдэл нь багасна. 2021-02-25

С.Бямбацогт гишүүн сургалтын төлбөрийг хөнгөлөх асуудлаар БШУ-ны сайдад хандлаа 2021-02-25

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр Чулуунбаатарын Болортуяаг томиллоо 2021-02-25

Л.Оюун-Эрдэнэ: V сарын 1-нээс хилээ нээх төлөвлөгөөтэй байна 2021-02-25

Ерөнхий сайд бүгд найрамдах Казахстан улсын элчин сайдыг хүлээн авч уулзав 2021-02-25

Ерөнхий сайд Австрали улсын элчин сайдыг хүлээн авч уулзав 2021-02-25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЧУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 2021-02-25

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧИНД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ САЙЖРУУЛЖ, ХЯНАЛТАА ЧАНГАТГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО 2021-02-25

Монголын спортын ахмад сэтггүлч Б.Сугаржав "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон" хүртлээ 2021-02-25

"Богдхан" төмөр замын төслийг эрчимжүүлнэ 2021-02-25

Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийн танилцуулгыг хэлэлцлээ. 2021-02-25