Төрийн эрх баригчдаас вакцинжуулалтаа эхэлбэл вакцинд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх болно ...

Төрийн эрх баригчдаас вакцинжуулалтаа эхэлбэл вакцинд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх болно ...

БНСУ-д “Ковид-19 “-ийн эсрэг вакцинжуулалтын өмнөх бэлтгэл бүрэн хангагдаад байна...

Тус улсын Өвчний Хяналт урьдчилан сэргийлэх төвөөс корона вирусийн эсрэг вакцинжуулалт эрчимтэй явагдаж эхэлмэгц түүнд итгэх иргэдийн итгэл аажмаар нэмэгдэх болно гэжээ. Иймд иргэд вакцинжуулалтад хамрагдах өөрийн дараалал болох үед идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Тус төвийн дарга хэлэхдээ <Вакцинжуулалтын төлөвлөгөөний дагуу тодорхой дараалалтайгаар иргэдийг хамрагдах бөгөөд шаардлагатай бүх иргэд  хамрагдаж дууссаны дараа Вакцин хийлгэхээс татгалзсан иргэд энэ оны 11-р сараас хойш вакцинд хамрагдах боломж олгох болно> гэж мэдээллээ.

Вакцинжуулалтын хөтөлбөрийн удирдлагын багийн ахлагч “Жунг Кюн Сил “ 2-р сарын 23-ний өдөр хийсэн товч мэдээллийн үеэр  хэлэхдээ <Cаяхан явуулсан санал асуулгуудын үр дүнгээр вакцинжуулалтыг хийлгэхгүй, хойшлуулах талаар нэлээдгүй  санал гарсан> гэж дурдав. Гэхдээ мэдээж санал асуулга явуулж буй байгууллага, зорилтот бүлгийн сонголт зэргээс хамаарч санал асуулгуудын үр дүн харилцан адилгүй өөр гарах боломжтойг тодотгов.

Одоогийн байдлаар БНСУ-ийн иргэдийн дунд хийсэн судалгааны үр дүнд “AstraZeneca, Pfizer” гэх мэт вакцин хийлгэхийг зөвшөөрсөн иргэд 90% гаруй хувьтай байна.

   

эх сурвалж  :  Yonhap news

Орчуулан эмхтгэсэн  : Н.Халиун

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хөхүүл эхчүүд “Ковид-19”-ийн вакцин хийлгэж болно 2021-02-23

БНСУ-ийн ерөнхийлөгч “Мүн Жэ Ин” гамшгийн эсрэг 4 дэх удаагийн эдийн засгийн дэмжлэгийг ирэх гуравдугаар сард олгохоор шийдвэрлэж байна... 2021-02-23

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 440-өөр нэмэгдэж нийт 88,120-д хүрэв. 2021-02-24

БНСУ-ын урлагийн салбарын олны танил хүмүүсийн талаарх дуулиант мэдээлэл хурдтай тархлаа 2021-02-24

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 396-аар нэмэгдэж нийт 88,516-д хүрэв. 2021-02-25

Төрийн эрх баригчдаас вакцинжуулалтаа эхэлбэл вакцинд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх болно ... 2021-02-25

“Хьюндай моторс” компани “Ioniq 5 “ Цахилгаан хөдөлгүүртэй машиныг анх удаа танилцууллаа ... “Tesla Model Y” -тэй харьцуулав... 2021-02-25

БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ хамгийн доод түвшинд хэвээр үлдээжээ 2021-02-25

Сөүл хотын асрамжийн газрын 61 настай ажилтан вакцины анхны тунг хийлгэсэн 2021-02-26

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 406-аар нэмэгдэж нийт 88,922-д хүрэв. 2021-02-26

“Pfizer вакцин” Инчон олон улсын нисэх онгоцны буудал дээр ирсэн. 2021-02-26