Хөхүүл эхчүүд “Ковид-19”-ийн вакцин хийлгэж болно
Гурван өдрийн дараах Вакцинжуулалтын бэлтгэл үйл ажиллагаа
Хөхүүл эхчүүд “Ковид-19”-ийн вакцин хийлгэхэд онцгой сөрөг заалт байхгүй тул вакцин хийлгэхийг зөвлөж байна. Харин жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэж болохгүй гэжээ...
БНСУ-ийн засгийн газраас “Ковид-19” вакцин нь одоогоор хөхүүл эхчүүд болон хөхүүл хүүхдэд аюултай эсэх, үр дүнтэй эсэх талаар ямар ч баттай мэдээлэл байхгүй бөгөөд вакцин нь хөхөөр хооллож буй нярайд биологийн болон эмнэлзүйн эрсдэл учруулах магадлал харьцангуй багатай гэж тайлбарлав. Харин жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд нэмэлт клиник судалгааны үр дүнд аюулгүй байдал, үр дүнгийн талаарх баталгаатай мэдээлэл гартал вакцинжуулалтад хамруулахгүй гэсэн тайлбар өгчээ.
Учир нь жирэмсэн эмэгтэй “Ковид-19”-ийн халдвар авсан бол жирэмсэн биш эмэгтэйчүүдтэй харьцуулахад хүндээр тусах, дутуу төрөх эрсдэл нэмэгддэг байна.
Сувон хотын “ ковид19 “өвчний эсрэг вакцинжуулалтын төв байгуулав.
Мөн тус улсад 18-аас доош насны хүүхэд, өсвөр насныхан вакцинд хамрагдах боломжгүй. Архаг хууч өвчинтэй буюу дархлаа сул хүмүүс, цусны бүлэгнэлтийн эмгэг өвчтэй хүмүүс эмчийн дүгнэлтийн дагуу вакцин хийлгэх боломжтой.
Хүний дархлал хомстлын вирус (ДОХ)-ын халдвар авсан хүмүүс вакцинжуулалттай холбоотой эсрэг заалт байхгүй болохоор вакцин хийлгэж болно. Вакцин хийхэд ашиглаж буй зүү нь энгийн тариурын зүүтэй харьцуулахад маш нарийн зүү хэрэглэдэг бөгөөд тарилга хийсний дараа тухайн газартаа 2 минутын турш дарах ёстой гэсэн зөвлөгөөг өгч байна.
Эх сурвалж : Yonhap news
Орчуулан эмхтгэсэн :Н.Халиун
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.