ОХУ-д коронавирусний халдварын 6 тохиолдол шинээр бүртгэгджээ

ОХУ-д коронавирусний халдварын 6 тохиолдол шинээр бүртгэгджээ

ОХУ-д коронавирусний халдварын 6 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнээс Москва хотод 5 хүн коронавирусээр халдварласан нь тодорхой болсон бол Доод Новогород хотод 1 хүнээс коронавирусний халдвар илэрсэн байна. Халдвар авсан хүмүүс бүгд сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Италийг зорьсон байжээ. 


Халдвар авсан хүмүүстэй ойр хавьталтай байсан хүмүүсийг даруй олж, шинжилгээнд хамруулж байгаа тухай Коронавирусний халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх шуурхай алба мэдэгдсэн байна


ОХУ-д одоогоор коронавирусээр халдварласан нийт 10 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс ОХУ-ын 7, БНХАУ-ын 2, Италийн 1 иргэнээс тус бүр коронавирус илэрчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.