Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна.

Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна.

Монгол Улсад улс төрийн ууган хүчин болон Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Эл өдрийг 2004 оноос хойш "Эх орончдын өдөр" болгон тэмдэглэсээр ирсэн юм.

ХХ зууны эхэнд монголчууд Манжийн эрхшээлээс гарсан боловч гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалан тусгаар тогтнолоо алдахад хүрээд байсан билээ. Тухайн үед Монгол Улсын тусгаар тогнол, бие даасан байдлын төлөө тэмцэхээр хэд хэдэн нууц бүлэг байгуулагдсан бөгөөд 1920 оны зургаадугаар сарын 25-нд Консулын болон Хүрээний бүлэг нэгдэж, МАН байгуулах шийдэлд хүрсэн байна.

1921 оны энэ өдөр тус бүлэг нууцаар хуралдан, С.Данзангийн зандан ширээний модоор Ардын засгийн анхны тамгыг сийлж, Монгол Ардын намыг албан ёсоор байгуулсан байна билээ. 1921 оны Ардын хувьсгалаас хойш уг нам Монголын төрийг 70 жил удирдсан юм.

2004 онд УИХ Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 3 дугаар сарын 01-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан юм.

2010 оны 11 дүгээр сард МАХН хуучин нэрээ сэргээж, МАН болох шийдвэр гаргав. Үүнийг эсэргүүцсэн тус намын хэсэг нөхөд нэгдэн МАХН-ыг бие даан байгуулсан. Энэ оны хоёрдугаар сарын 25-нд МАН болон МАХН-ын удирдлагууд “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэх Санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Өнөөдөр 11.40 цагт дээрх 2 намын удирдлагууд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ. Мөн СТӨ-нд  "Монголд улс төрийн ууган нам байгуулагдсаны 95 жилийн ой-Эх орончдын өдөр"-ийн хүндэтгэлийн хурал зохион байгуулна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.