Дэлхийн банк 1 сая долларын тусламж бүхий хамгаалах хэрэгслийг ЭМ-ийн салбарт өгнө.

Дэлхийн банк 1 сая долларын тусламж бүхий хамгаалах хэрэгслийг ЭМ-ийн салбарт өгнө.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2021 оны 3 дугаар сарын 1 өдөр  Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михневыг хүлээн авч уулзлаа.

Суурин төлөөлөгч уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. КОВИД-19 халдвартай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг онцлон тэмдэглэв.
Дэлхийн банк нь Монгол Улсад КОВИД-19 халдвартай тэмцэх явцад байнга  туслалцаа дэмжлэг үзүүлж буй бөгөөд 1 сая долларын тусламж бүхий хамгаалах хэрэгслийг эрүүл мэндийн салбарт хүлээлгэн өгөхөд бэлэн болсноо Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев мэдэгдэв.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэлхий нийтийг хамраад байгаа цар тахалтай тэмцэхэд Дэлхийн Банкны зүгээс эрүүл мэндийн салбарт нэн  шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэлийг буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгож байгаа явдалд Эрүүл мэндийн сайдын зүгээс гүн талархалаа илэрхийлээ. Мөн уулзалтын хүрээнд хоёр тал хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал бодлоо солилцон зарим төслийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.
 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МҮОХ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран ажиллана 2021-03-01

PCR шинжилгээгээр  45 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.  2021-03-01

Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. 2021-03-01

ХААН Банк “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлтийг онлайнаар авч байна 2021-03-01

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Ардын Нам, “Эх орончдын баяр”-ын түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 2021-03-01

Дэлхийн банк 1 сая долларын тусламж бүхий хамгаалах хэрэгслийг ЭМ-ийн салбарт өгнө. 2021-03-01

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын нэгдсэн уулзалт боллоо 2021-03-01

Зээлийн хүсэлт гаргасан ААН-үүдээс тодорхойлолт шаардахгүй 2021-03-01

Мьянмараас зургаан иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. 2021-03-01

Монгол, АНУ-ын Иргэний нисэхийн “Техникийн ажлын баг”-ийн анхны хурал болов. 2021-03-01

Эрүүл мэндийн салбарынхан төрийн дээд шагнал хүртэв. 2021-03-01