БНСУ-ын “Хьюндай Мотор” компани 2-р сарын 23-ний өдөр дэлхий дахинаа “Ioniq-5” загварын анхны цахилгаан хөдөлгүүртэй автомашинаа танилцууллаа.
“Ioniq-5” гэх загварын нэр нь цахилгаан эрчим хүчээр энерги үүсгэдэг 'Ion' ба “Хьюндай мотор” компани өвөрмөц чанарыг илэрхийлсэн “Unique” гэсэн үгнүүдийн хослол бүхий 'Ion' гэсэн үгэн дээр автомашины ангиллыг төлөөлөх ”5” тоог нэмж бүтээсэн байна.
Урд ба хойд дугуйны хоорондох тэнхлэг хоорондын зай нь том суудлын автомашинтай адил 3000 мм байна. Энэ нь гол өрсөлдөгч “Tesla Model Y” загвараас илүү урт гэсэн үг юм.
Ингэснээр машиндаа амарч хэвтэх зай талбай ихтэй гэсэн давуу талтай болжээ. Мөн суудлын арын өнцгийг тохируулахаас гадна бүхэлд нь хөдөлгөж сунгаж болдог онцлогтой юм.
Цахилгаан хөдөлгүүртэй авто машиний хамгийн том сул тал болж байсан цэнэглэх хугацаа эрс багассан байна. Цэнэглэхэд хүчин чадлын 80% -ийг ердөө 18 минутын дотор цэнэглэж 5 минут цэнэглэхэд 100 км-ийн зам туулах боломжтой. Дүүрэн цэнэглэх тутамд жолоодох хамгийн дээд зай нь 420 км байх боломжтой гэнэ.
Энэхүү үзүүлэлтийг “Tesla Model Y”-тай харьцуулан үзвэл үндсэн загвараас нь 80 км илүү давхих, дээд зэргийн загвараас нь 80 км-ээр бага давхих хүчин чадалтай юм байна...
“Хьюндай Мотор” компани цахилгаан хөдөлгүүртэй авто машин “Ioniq 5”-ийн үндсэн үнэ 50сая вон орчим байх гэнэ. БНСУ-ийн иргэдийн хувьд татвар татаасаа хасаад хамгийн доод үнэ 30сая воноор худалдаж авах боломжтой юм байна...
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.