Тавдугаар сарын 1-нээс хилээ нээх бэлтгэл хангахыг үүрэг болгосон

Тавдугаар сарын 1-нээс хилээ нээх бэлтгэл хангахыг үүрэг болгосон

 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, тавдугаар сарын 1-нээс хилээ нээх бэлтгэл хангахыг үүрэг болгосон тухай УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.

Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт аялал жуулчлалын салбарынхантай уулзах үеэр, тус салбарын хэвийн үйл ажиллагааг явуулахтай холбоотой бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэх байр суурь илэрхийлсэн. Мөн дотоодод вакцинжуулах ажил эрчимжиж, аж ахуйн нэгж, төрийн байгууллага халдвар хамгааллын дэглэмээ сахиж чадвал тавдугаар сарын 1 гэхэд хилээ нээхээр төлөвлөж байсныг Шадар сайд тодотгов. Энэ хүрээнд, УОК-оос байгуулсан хилийн боомтуудын бэлэн байдлыг хангах ажлын баг Алтанбулаг, Замын-Үүд болон баруун, зүүн хилийн бүсэд ажиллаж, ариутгал халдваргүйтгэлийг сайжруулах ажил хийсэн хэмээн онцлоод, ямарваа эрсдэл гарахгүй бол хилээ нээх бүхий л бэлтгэлийг хангаж ажиллахаа илэрхийлэв.

Засгийн газраас тавдугаар сарын 1-нд хилээ нээхээр бэлтгэл хангахыг ийнхүү үүрэг болгосон тул цаашид УОК, яам, тамгын газар, холбогдох байгууллагууд бүх шатанд ажлаа эрчимжүүлэхийг Шадар сайд С.Амарсайхан санууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.