С.Амарсайхан: Ойрын өдрүүдэд вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлнэ.

С.Амарсайхан: Ойрын өдрүүдэд вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлнэ.

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.03.03/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбогдуулан яг одоо Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Эрүүл мэндийн сайдын тушаал, төлөвлөгөөний дагуу эрүүл мэнд, онцгой, цагдаа, хил гаалийн албан хаагчдад вакцин хийж эхэлсэн. Ойрын өдрүүдэд вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлнэ. Цаашид татан авах ажиллагааг нэмэгдүүлнэ. Цаг хугацааг түргэвчлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Гэхдээ зарим зүйл нь биднээс шалтгаалахгүй байна. Үүнээс гадна PCR шинжилгээний үнэтэй холбоотой санал, гомдол ирж байна. Цаашид шинжилгээг богино хугацаанд гаргах шинэ шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ирэх долоо хоногоос шүлснээс авдаг болохоор ажиллаж байна. Үүрэг, чиглэл өгч ажиллаж байна" гэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.