БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 424-өөр нэмэгдэж нийт 91,240-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 03 дугаар сарын 04-ний 00.00 цагийн байдлаар 424-өөр нэмэгдэж нийт 91,240-д хүрэв. Шинээр илэрсэн 424 тохиолдлын 23 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 82,162 (+462) иргэн эдгэрсэн бол 1,619 (+7) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 6,751,900 (+35697) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 6,600,571 (+41051) иргэний хариу сөрөг гарч 60,089 (-5778) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 7,459 (-45) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх эхний ээлжний тарилгад 65,446 хүн хамрагдаж, 2 дугаар сарын 26-ны өдрөөс хойш нийт тарилгад хамрагдсан хүн 154,421-д хүрэв.
Ташрамд дурдахад Хойд Чунчон мужийн Жинчон хотод тахианы мах боловсруулах үйлдвэрт ажилладаг гадаадын ажилчид голчлон халдвар авсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.