БНСУ-д интернэтийн хэрэглээ өсжээ.
Солонгос мэдээ
Огноо 2021-03-04
БНСУ-д цар тахлын улмаас гэртээ байх журмыг баримталсан иргэд өнгөрсөн онд долоо хоногт дунджаар 20 гаруй цагийг интернэт хэрэглэж өнгөрүүлсэн нь өмнөх оныхоос 2.7 цагаар өссөн үзүүлэлт болжээ.
БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яамны мэдээлснээр, иргэд 2020 онд долоо хоногт дунджаар 20.1 цагийг интернэтэд өнгөрүүлсэн бол уг үзүүлэлт 2019 онд 17.4 цаг, 2018 онд 16.5 цаг байжээ. Өнгөрсөн онд явуулсан судалгаанд 60 мянган хүн оролцжээ.
Интернэт хэрэглэгчид нийгмийн сүлжээнд долоо хоногт дунджаар 65.8 минутыг зарцуулсан нь өмнөх оныхоос 11.9 минутаар өсжээ. Үүний зэрэгцээ цахим дэлгүүрээр үйлчлүүлэгчид, цахим худалдан авалтын дундаж зардал тус тус өссөн дүн үзүүлсэн байна.
Мөн өнгөрсөн онд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн хүрээнд цахимаар суралцагчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор зөөврийн болон суурин компьютертой хүүхдүүдийн тоо өсжээ. Тодруулбал, 10-19 настай, суурин компьютертой хүүхдүүдийн эзлэх хувь 2020 онд өмнөх оны мөн үеийнхээс 23.8 хувиар өсөж, 35.7 хувьд хүрсэн бол ижил настай, зөөврийн компьютертой хүүхдүүдийн үзүүлэлт 14.1 хувиар өсөж, 39.8 хувьд хүрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.