ДОРНЫН ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа

ДОРНЫН ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа

Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 5. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 22. Сугар гараг. Онгоц одтой, долоон улаан мэнгэтэй хар хулгана өдөр.

Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Гал

Өдрийн наран 7 цаг 25 минутад мандан, 18 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, борь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд идээ ундаа элбэг олдоно хэмээжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгөөр 86 дугаарт жагсав 2021-03-04

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ 2021-03-04

Жижиг, дунд үйлдвэрлэлийн Дэд хорооны ажлын хэсгийн хурал боллоо 2021-03-04

“ААВ ЗАРНА” ГЭХ ЗАРЫГ НИЙТЭЛСЭН ШУУРХАЙ ЗАР СОНИНГ 5.000.000 ТӨГРӨГӨӨР ТОРГОЛОО 2021-03-04

Улаанбаатар хот орчимоор өдөртөө 3-5 градус хүйтэн 2021-03-05

ДОРНЫН ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа 2021-03-05

САЙХАН МЭДЭЭ: “Оюутолгой” 648.9 тэрбум төгрөгийн татварыг Монголд төлж барагдууллаа. 2021-03-05

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон гэнэтийн зүйлсээр дүүрэн байна. 2021-03-05

Г.Гансаруул “Алтан-Очир”, Т.Дэлгэрмаа “Олимпын Алдар” одон тус тус хүртлээ 2021-03-05

Шадар сайд "Март-8"-ны баярыг ТЭМДЭГЛЭХГҮЙ байхыг уриаллаа 2021-03-05

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, сайжруулах чиглэлээр цахим хэлэлцүүлэг хийлээ 2021-03-05