Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан спортын салбарт олон жил амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшууллаа.
Тухайлбал, бодибилдинг фитнесийн “Старс” клубын тамирчин ОУХМ Галсангийн Гансаруулыг “Алтан-Очир” одонгоор, “Хасу мегастарс” клубын тамирчин Тогтохын Дэлгэрмааг “Олимпын Алдар” одонгоор шагналаа.
Г.Гансаруул нь бодибилдинг фитнессийн спортоор 2012 оноос хичээллэж, хот улсын чанартай тэмцээнүүдээс тогтмол медаль хүртэж, олон улс, тив дэлхийн тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлсэн юм.
Харин “Хасу мегастарс” клубын тамирчин Т.Дэлгэрмаа нь ширээний теннисний спортын дэд мастер цолтой бөгөөд байгууллага хамт олноо төлөөлж томоохон тэмцээнд оролцохоос гадна эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд удаа дараа амжилттай оролцжээ.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.