Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоуныг 2021 оны гуравдугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газрын гол зорилт, баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэв.

Британийн худалдааны хөнгөлөлтийн ерөнхий систем болох “Сайжруулсан нөхцөл”-д Монгол Улс энэ оноос эхлэн хамрагдаж байгаатай холбогдуулан Монгол, Британийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ажиллахаар талууд ярилцав. Боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын яриа, хэлэлцээний давтамжийг хадгалах, олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан сонирхсон асуудлаар мөн санал солилцов.

Уулзалтын үеэр Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн Төрийн нарийн бичгийн дарга (сайд) Доминик Раабын захидлыг Элчин сайд Ф.Малоун гардуулав.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нүүрсний экспорт 63.5 хувиар нэмэгдэж 4.56 сая тонн болов 2021-03-05

Өнөөдөр дээд шүүхийн танхимын тэргүүнийг сонгоно 2021-03-05

Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 15:00 цагаас товложээ 2021-03-05

Улсын харцага цолтой бөхчүүдийн барилдааныг цуцлав. 2021-03-05

Ц.Туваан:Ардчилсан намыг удирдаж байсан хүмүүс бидний ажилд саад хийж байна. 2021-03-05

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав. 2021-03-05

Яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай иргэдэд албан тодорхойлолтоор үйлчилнэ. 2021-03-05

Сургалтын хөтөлбөрийн үр дүн гартал тууштай хэрэгжүүлэх бодлого барина. 2021-03-05

Нийгмийн даатгалын дэвтэр бүрэн цахимжлаа 2021-03-05

Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин эрүүл мэндийн ажилтнуудад төрийн дээд одон медаль гардууллаа. 2021-03-05

БНФУ БОЛОН ЕВРОПЫН ХОЛБООНООС ОЛГОХ ТУСЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО. 2021-03-05