Нийгмийн даатгалын дэвтэр бүрэн цахимжлаа

Нийгмийн даатгалын дэвтэр бүрэн цахимжлаа

Нийгмийн даатгалын дэвтэр бүрэн цахимжлаа. Ингэснээр даатгуулагч иргэн болоод ажил олгогч, Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчдын цаг зав, зардлыг хэмнэхээс гадна орон зайнаас үл хамаарч хаанаас ч Нийгмийн даатгалын үйлчилгээ авах бүрэн боломжтой.

Даатгуулагч, иргэдэд олгох давуу тал:

-Нийгмийн даатгалын үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран чирэгдэлгүй авах;

- Дэвтрийн бичилт хийлгэн баталгаажуулахын тулд нийгмийн даатгалын хэлтэст биеэр очин, дугаарлан цаг хугацаа, зардал гаргах шаардлагагүй болсон;

-Шинэ дэвтэр авах, хаясан үрэгдүүлсэн дэвтрийн лавлагаа авах, баталгаажуулахад цаг хугацаа шаардахгүй болсон;

-Цахим үйлчилгээний олон суваг ашиглах (“нийгмийн даатгал” аппликейшн ашиглах, Хур систем буюу ТҮЦ машин, e-Mongolia систем зэрэг)-г ашиглах;

-Даатгуулагч нь ажил олгогчийнхоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хянах, шимтгэлийн өр үүсгэж байгаа эсэхийг сар бүр харах.

Ажил олгогчдод олгох давуу тал:

-Нийт 49.0 мянган ажил олгогчийн Нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр бичилт хийх, дэвтэрт нийгмийн даатгалын байцаагчаар баталгаажуулалт хийлгэх шаардлагагүй болсноор цаг хугацааг хэмнэсэн, нягтлан бодогчдын ажлыг хөнгөвчилсөн;

-Ажилтныг ажилд авсан, чөлөөлсөн тушаал шийдвэрийг нийгмийн даатгалын цахим системд бүртгэх, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны тушаалыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хавсаргадаг болсноор тушаал шийдвэрийн бичигт хийгдэхгүй орхигдох, ажилтнаас заавал тушаал шаардах болон хуурамч тушаал нөхөж гаргах эрсдэлээс сэргийлэх боломж бүрдсэн.

 

Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчдад олгох давуу тал:

 

-Нийгмийн даатгалын дэвтэр хэвлэхтэй холбоотой төсвийн зардлыг хэмнэх;

-Нийгмийн даатгалын байцаагчийн 964.7 мянган албан журмын, 192.0 мянган сайн дурын, нийтдээ 1.2 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтрийг сар бүр баталгаажуулах, бичилт хийх ажлыг хөнгөвчлөх, ажлын ачааллыг бууруулах;

-Нийгмийн даатгалын байцаагч нийгмийн даатгалын ач холбогдлыг сурталчлах, нийгмийн даатгалын хуульд тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажил олгогч, даатгуулагчдад зөвлөгөө өгөх, шимтгэлийн өр авлагыг барагдуулах, өөрийгөө мэргэшүүлэх, суралцахад түлхүү анхаарах боломж бүрдэх;

- Тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах зорилгоор хуурамч баримт бичиг бүрдүүлэх, нийгмийн даатгалын санд үүсэх эрсдэлээс хамгаалах.

 

Эх сурвалж: ХНХЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улсын харцага цолтой бөхчүүдийн барилдааныг цуцлав. 2021-03-05

Ц.Туваан:Ардчилсан намыг удирдаж байсан хүмүүс бидний ажилд саад хийж байна. 2021-03-05

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав. 2021-03-05

Яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай иргэдэд албан тодорхойлолтоор үйлчилнэ. 2021-03-05

Сургалтын хөтөлбөрийн үр дүн гартал тууштай хэрэгжүүлэх бодлого барина. 2021-03-05

Нийгмийн даатгалын дэвтэр бүрэн цахимжлаа 2021-03-05

Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин эрүүл мэндийн ажилтнуудад төрийн дээд одон медаль гардууллаа. 2021-03-05

БНФУ БОЛОН ЕВРОПЫН ХОЛБООНООС ОЛГОХ ТУСЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО. 2021-03-05

Жендерийн Үндэсний хорооны ээлжит хурал боллоо. 2021-03-05

Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авна. 2021-03-05

Допинг хэрэглэсэн бөхчүүд 100 жилийн ойгоор барилдана 2021-03-05