Галын аюулаас 19 хүнийг аварлаа
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 2 дугаар байрны 4 давхарт гарсан галын аюулаас 19 хүнийг тус дүүргийн онцгой байдлын байгууллага өнөөдөр аварчээ.
Тодруулбал, 08.54 цагт дуудлагыг хүлээн авмагц Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход тус байрны нэг орц бүхэлдээ утаанд автаж, гал гарч байжээ. Утааны бүсээс алба хаагчид 5 сартайгаас 13 насны хүүхэд, 60 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг 19 хүнийг эсэн мэнд аварчсан тухай Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.