АН-ын даргын сунгаанд 16 хүн бүртгүүлсэн.
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшихээр нийт 18 хүн материалаа хүргүүлснээс 16-г нь бүртгэжээ.
Нэр дэвших хүсэлтэй хүмүүс материалаа Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороонд хүргүүлсэн бөгөөд өчигдөр 20.00 цагаас материал хүлээн авах хугацаа дуусгавар болсон. Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 12-26-нд орон даяар цахим хэлбэрээр болно. Санал авах өдөр энэ сарын 28-нд бөгөөд Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүн саналын эрхтэй оролцох юм. Саналыг орон даяар саналын хуудсаар авна.
Сонгуульд өрсөлдөхөөр дараах хүмүүс материалаа өгчээ. АН-ын Дотоод сонгуулийн хороо хуралдаж УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэвийг нэр дэвшүүлэхээс татгалзсан байна.
- -О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн
- -Ж.Батсуурь УИХ-ын гишүүн
- -Ц. Оюунгэрэл УИХ-ын гишүүн асан
- -Д.Пүрэвдаваа - Нийслэлийн Ардчилсан намын дарга
- -Б.Отгонбат - Глобал удирдагч сангийн тэргүүн
- -О.Алтангэрэл - Хуульч
- -С.Эрдэнэболд - Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч
- -О.Амартүвшин - МҮХАҮТ-ын тэргүүн
- -Ш.Жандос - Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх
- -М.Тулгат - НИТХ дахь АН-ын бүлгийн дарга
- -П.Мөнхтулга - АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн
- -М.Чимэддорж - АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн
- -С.Билэгсайхан - УИХ-ын гишүүн асан, АИХ-ын депутат асан
- -Н.Лхагвадорж - Арлчилсан оюутны холбооны ерөнхийлөгч
- -Т.Энхсайхан - Монголын худалдаачдын холбооны тэргүүн
- -М.Амарсайхан - АН-ын гишүүн
-Н.Алтанхуяг - УИХ-ын гишүүн /бүртгэхээс татгалзсан/
-П.Галиндэв - АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн /бүртгэхээс татгалзсан/
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.