Нийслэлийн зургаан байршилд хөл хорио тогтоогоод байна

Нийслэлийн зургаан байршилд хөл хорио тогтоогоод байна

Нийслэлд өнөөдрийн байдлаар, зургаан байршилд хэсэгчилсэн хөл хорио тогтоож хамгаалалтад авсан байна.

Тодруулбал, 

-СХД: 19-р хороо, 8в байрны 3-р орц, 

-ХУД: 15-р хороо, Рапид харш 7-р байр 1-р орц, 

-ХУД: 21-р хороо, Үндсэн хуулийн цэц 481-р байр, 

-ХУД: 21-р хороо, Буянт-Ухаа 2 1042 хотхон, 

-БГД: 25-р хороо, 301-р байр, 

-БГД: 6-р хороо, 42-р байр, 2-р оронд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. 

Ташрамд дурдахад, өнөөдрийн ЭМЯ-ны мэдээгээр, сүүлийн 24 цагт 67 хүнээс коронавирус илэрсний 63 нь Улаанбаатарт, 4 нь Төв аймгийн Зуунмод хотод бүртгэгджээ. Төв аймгийн Зуунмод сумын Онцгой комисс өчигдөр 20.00 цагаас хөл хорио тогтоож, орох, гарах хөдөлгөөнөө хаажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.