Засгийн газар ээлжит бусаар хуралдана
Улсын драмын эрдмийн театрын 54 уран бүтээлч, ажилтан халдвар авсан болох нь тогтоогдсон билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.03.08/ Засгийн газар ээлжит бусаар хуралдана. Хуралдааныг Төрийн ордонд 09:00 цагт товлосон байна.
Улсын Онцгой комиссоос өчигдөр мэдээлэл хийхдээ Халдварын цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг та бүхэнд шуурхай хүргэх шаардлага гарлаа. Учир нь өнөөдөр үдээс хойш Улсын драмын эрдмийн теартын үзвэр үйлчилгээтэй холбоотойгоор коронавирусний 54 тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс гуравдугаар сарын 4, 5, 6-нд "Анна Каренина" жүжиг үзсэн хүмүүсийг гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд УДЭТ-т ирж, PCR шинжилгээ өгөхийг сануулж байна. Энэ гурван өдөрт жүжгийг 900 гаруй хүн үзсэн байна. Одоогийн байдлаар тус театрын ажилчид болон үзэгчид гэсэн 54 хүнээс халдвар илрээд байна" гэх мэдээллийг өгсөн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.