Б.Гончигсүрэн хүрэл, Л.Отгонбаатар тавдугаар байрт шалгарлаа.
Жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Ташкентын Гранд Сламын сүүлийн буюу гурав дахь өдрийн барилдаан өчигдөр болж өндөрлөлөө.
Эрэгтэй -100 кг-ын жинд ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө Узбекистаны Музаффарбек Туробоевт ялагдсанаар шагналт тавдугаар байранд орж, олимпын эрхийн оноогоо ахиуллаа.
Мөн Б.Гончигсүрэн хүрэл медалийн төлөө Узбекистаны Акимуродбек Худоебердиевтай барилдаж ялав. 21 настай түүний хувьд Гранд Сламын анхны медалиа хүртэж байгаа нь энэ юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.