Эмэгтэйчүүдийн өдрөөр эмэгтэй гишүүд хуулийн төсөл өргөн барилаа

Эмэгтэйчүүдийн өдрөөр эмэгтэй гишүүд хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын эмэгтэй гишүүд Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орон нутгийн түвшинд буюу сум, хороонд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх, орон тооны нийгмийн ажилтан ажиллуулах, төрийн бодлого, зохицуулалт, удирдлага, арга зүйгээр хангах чиг үүргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа агентлагийн чиг үүрэгт хамруулах, хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн хуваарилалт, зарцуулалт, жишиг зардлыг тооцох аргачлал, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг шинэ зохицуулалт тусгагджээ.

Хууль батлагдсанаар хүүхэд хамгааллын тогтолцоо бэхжих, төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг бүх түвшинд оновчтой тодорхойлогдох, хүүхэд хамгааллын үйлчилгээ төрөлжиж, нэр төрөл нь олширч, чанар, хүртээмж дээшлэхээс гадна мэргэжлийн түвшинд шаардлагатай хүүхэд бүрт хүртээмжтэй хүрэх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол зорилго нь ажлын байранд бэлгийн төдийгүй сэтгэл санаа, бие махбодийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг үл тэвчих орчин нөхцөлийг бүрдүүлэх, ажилтнаас гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах, бие махбодь, сэтгэл зүйн болон аливаа хэлбэрийн бэлгийн дарамтаас ангид байх харилцааг хамт олонд төлөвшүүлэх сургалт, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.

Судалгаагаар манай улсад 5 эмэгтэй тутмын 1 нь ажлын байран дахь бэлгийн дарамтад өртөж байна. Түүнчлэн хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн ялгаварлан гадуурхалт байсаар байна. Хохирогчид нь хүчирхийллийн үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй, хүлээж аваагүйн улмаас ажлаас чөлөөлөгдөж, албан тушаал буурч, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүлээж, тэвчишгүй байдалд хүрэх нь тохиолдсоор байгаа аж.

Эдгээрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх шинэ тогтолцоо бүрдүүлэх зүйл, заалтууд хуулийн төсөлд тусгагдсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УДЭТ-ын 119 хүний шинжилгээнээс 54-өөс нь халдвар илэрчээ 2021-03-08

"Анна Каренина" жүжиг үзсэн иргэдийг шинжилгээнд хамруулна 2021-03-08

Дэлхийд хоногт дунджаар 7 сая 650 гаруй мянган хүн дархлаажуулалтад хамрагдаж байна. 2021-03-08

Зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол ГУРВААР нэмэгдэж, 421 боллоо 2021-03-08

Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ 2021-03-08

Эмэгтэйчүүдийн өдрөөр эмэгтэй гишүүд хуулийн төсөл өргөн барилаа 2021-03-08

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ази, Номхон далайн бүс нутгийн хэлэлцүүлэгт оролцлоо 2021-03-08

Л.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээд ял тулгасан бичлэгийг Засгийн газар ил болгоно 2021-03-08

Т.Чимгээгийн уух зүйлд ХАР ТАМХИ хийж, НҮЦГЭН ЗУРГИЙГ нөхөр рүү нь явуулсан 2021-03-08

Т.Чимгээ анх удаа хэвлэлийнхэнтэй уулзлаа 2021-03-08

Л.Оюун-Эрдэнэ: Хэнийг ч хүчээр ялладаггүй, ялаас чөлөөлдөггүй байх ёстой 2021-03-08