"Анна Каренина" жүжиг үзсэн иргэдийг шинжилгээнд хамруулна

"Анна Каренина" жүжиг үзсэн иргэдийг шинжилгээнд хамруулна

"Анна Каренина" жүжиг үзсэн хүмүүсийг энэ сарын 9, 10-нд 09.00-17.00 цагийн хооронд УДЭТ-т очиж PCR шинжилгээ өгөхийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдөр оройны УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн хурлын үеэр уриалав.

УДЭТ-ын "Анна Каренина" жүжгийн уран бүтээлч, ажилчин болон үзэгч зэрэг 54 хүнээс коронавирусний халдвар илэрсэн. Тус жүжгийг энэ сарын 3-6-ны өдөр нийт 900 гаруй хүн үзжээ. Халдварын нууц үеийг 4-5 дахь өдөр нь илрүүлэх магадлал хамгийн өндөрт байдаг тул шинжилгээ авах хугацааг энэ сарын 9, 10 гэж товлосон байна. 

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан УДЭТ-аас энэ сарын 7-14-ний бүх үзвэрээ хойшлуулжээ.

Халдвар авсан хүмүүсийг харьяаллаар нь задалбал,

  • Баянгол дүүрэгт 11
  • Баянзүрх дүүрэгт 17
  • Сүхбаатар дүүрэгт 6
  • Сонгинохайрхан дүүрэгт 9
  • Хан-Уул дүүрэгт 5
  • Чингэлтэй дүүрэгт 6 байна. Энэ хүмүүс өмнө нь өндөр эрсдэлтэй хэмээн мэдээлж байсан хороодод амьдарч байгааг Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ онцолсон юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АН-ын даргад нэр дэвшээд байсан О.Алтангэрэл нэрээ татжээ. 2021-03-08

ОУХМ Ц.Цогтбаатар алт, Б.Ганхайч, Н.Дагвасүрэн нар шагналт байр эзэллээ. 2021-03-08

PCR шинжилгээгээр 108 хүнээс коронавирус илэрчээ 2021-03-08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 401-р ангид очиж, ялтан Т.Чимгээтэй уулзаж байна. 2021-03-08

УДЭТ-ын 119 хүний шинжилгээнээс 54-өөс нь халдвар илэрчээ 2021-03-08

"Анна Каренина" жүжиг үзсэн иргэдийг шинжилгээнд хамруулна 2021-03-08

Дэлхийд хоногт дунджаар 7 сая 650 гаруй мянган хүн дархлаажуулалтад хамрагдаж байна. 2021-03-08

Зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол ГУРВААР нэмэгдэж, 421 боллоо 2021-03-08

Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ 2021-03-08

Эмэгтэйчүүдийн өдрөөр эмэгтэй гишүүд хуулийн төсөл өргөн барилаа 2021-03-08

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ази, Номхон далайн бүс нутгийн хэлэлцүүлэгт оролцлоо 2021-03-08