Коронавирусний халдвар илрэх өндөр магадлалтай хороодыг танилцуулж байна.

Коронавирусний халдвар илрэх өндөр магадлалтай хороодыг танилцуулж байна.

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний багийнхан илэрсэн халдварын тохиолдлуудыг мэдээллийн санд бүртгэж, тусгай аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолж байгаа. Өмнөх сард хийсэн дүн шинжилгээтэй шинээр батлагдаж буй тохиолдлууд 90 гаруй хувиар таарч байна. Орон зайн дүн шинжилгээгээр цаашид коронавирусийн халдвар илрэх магадлал өндөр хороодыг танилцуулъя. Үүнд:

  • Чингэлтэй дүүргийн 2, 3, 4, 13, 16, 18, 19 дугаар хороо,
  • Сүхбаатар дүүргийн 2, 3, 6, 9, 11 дүгээр хороо,
  • Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 12, 16, 22, 25, 26 дугаар хороо,
  • Хан-Уул дүүргийн 2, 4, 7, 10, 12, 15, 18, 19, 21 дүгээр хороо,
  • Баянгол дүүргийн 3, 5, 6, 7, 11, 19, 24, 25 дугаар хороо,
  • Сонгинохайрхан дүүргийн 7, 15, 16, 26, 33, 35, 37, 40, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдвар илрэх магадлал өндөр байна.

 Иргэн та өөрийгөө болон бусдыг аливаа эрсдэлээс хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахина уу.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр дараах зургаан салбарын 15800 хүнийг вакцинд хамруулна. 2021-03-09

Д.Сумъяабазар: Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. 2021-03-09

“Эрдэнэс Тавантолгой” ХК бонд гаргах хүсэлтээ Хөрөнгийн биржид хүргүүллээ. 2021-03-09

Коронавируст халдварын тохиолдол 36-гаар нэмэгджээ. 2021-03-09

Өнөөдрийн байдлаар нийт 30,243 иргэн эх орондоо иржээ. 2021-03-09

Коронавирусний халдвар илрэх өндөр магадлалтай хороодыг танилцуулж байна. 2021-03-09

Б.Жавхлан: Зээлд хамрагдах ААН-үүд НӨАТ төлөгч байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. 2021-03-09

Б.Лхагвасүрэн: Зээлийг зориулалтын бусаар зарцуулбал төрөөс хүүний хөнгөлөлт үзүүлэхгүй. 2021-03-09

Ерөнхийлөгч l АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах санал гаргалаа.. 2021-03-09

Дарханы зам засварын ажил ирэх 7 хоногоос эхэлнэ. 2021-03-09

“Анна Каренина” жүжгийн тасалбараа БУЦААЖ болно 2021-03-09