Дарханы зам засварын ажил ирэх 7 хоногоос эхэлнэ.

Дарханы зам засварын ажил ирэх 7 хоногоос эхэлнэ.

Улаанбаатар-Дарханы чиглэлийн зам засвар, шинэчлэлийн ажил ирэх 7 хоногоос эхэлнэ. Ингэхдээ одоогийн замын хөдөлгөөнийг хэсэгчилэн хааж зохицуулах аж.

Азийн автозамын сүлжээний нэг хэсэг болох Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204 км автозамыг өргөтгөн шинэчилж тавих ажлыг 2019 оны 6 дугаар сараас эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл зам, барилгын ажил  дуусаагүй ирсэн юм. 5 багцад хуваан засварлаж буй уг замын 1 дүгээр багцын ажлыг өнгөрсөн жил бүрэн дуусгасан. Одоо 3 болон 5 дугаар багцын ажил 70 орчим гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, 3 дугаар багцын замаас 25 км-ын цементэн бэхжүүлсэн суурийг өнгөрсөн онд хийж одоо хучилтын ажил үлдээд буйг энэ оны 6 дугаар сарын эцэст дуусгах аж. Мөн 5 дугаар багцын замд 15 км-ыг хатуу хучилт хийсэн. Ингэснээр 3 болон 5 дугаар багцын замын үлдсэн хэсгийг засаж барьснаар 7 дугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй, графикт хуваарийг батлаад буйг Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төслөөс мэдээлж байна.

Дарханы замын 3 болон 5 дугаар багцын ажлыг энэ оны 7 дугаар сард багтаан дуусгах хуваарьтай байна.

Нийт замын хамгийн гүйцэтгэл дутуу буюу муу байгаа хэсэг нь 2 дугаар багцын Хар модтын давааны араас эхлээд Урьхан хүртэлх 45.5 км зам болон 4 дүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.8 км автозам юм. Энэ хоёр багц замын ажлыг гүйцэтгэж байсан БНХАУ-ын компани өнгөрсөн онд гэрээгээ цуцалсан. Ингэснээр ЗТХЯ-наас дахин тендэр зарлаад байна.

Шинээр зарлаж буй тендэрт ажиллах хүч болон техник хэрэгслийн 70-аас доошгүй хувийг дотоодоос бүрдүүлэх шаардлага тавьж буй аж. Энд дотоодын ААН, компаниудын дэмжиж, түншлэн ажиллахад бэлэн байгааг салбарын яам мэдэгдэж байна. Замын бүтээн байгуулалтын ажил цаг хугацааны хувьд шахуу, богино хугацаатай байгаа учир АХБ-тай хамтран тендэрийн бичиг баримтыг эргэн харж замын ажлыг хурдан гүйцэтгэх талаар ажиллаж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдрийн байдлаар нийт 30,243 иргэн эх орондоо иржээ. 2021-03-09

Коронавирусний халдвар илрэх өндөр магадлалтай хороодыг танилцуулж байна. 2021-03-09

Б.Жавхлан: Зээлд хамрагдах ААН-үүд НӨАТ төлөгч байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. 2021-03-09

Б.Лхагвасүрэн: Зээлийг зориулалтын бусаар зарцуулбал төрөөс хүүний хөнгөлөлт үзүүлэхгүй. 2021-03-09

Ерөнхийлөгч l АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах санал гаргалаа.. 2021-03-09

Дарханы зам засварын ажил ирэх 7 хоногоос эхэлнэ. 2021-03-09

“Анна Каренина” жүжгийн тасалбараа БУЦААЖ болно 2021-03-09

Нагояагийн их сургуулийн докторын хөтөлбөрт төрийн албан хаагчид хамрагдах боломжтой боллоо. 2021-03-09

ОХУ-ын Засгийн газар Монгол Улсад олгох тэтгэлгийн тоог нэмэгдүүлж, 550 квот болголоо 2021-03-09

Хурал цуглаан, урлаг, спортын тэмцээнийг тодорхойгүй хугацаанд хязгаарлана. 2021-03-09

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан 2021-03-10