Москва хотод хорио цээрийн дэглэм зөрчвөл шоронд орно

Москва хотод хорио цээрийн дэглэм зөрчвөл шоронд орно

ОХУ-ын нийслэл Москва хотын удирдлагууд Засгийн газрын өгсөн үүрэг чиглэлийн дагуу гадаадаас аялж ирээд хөл хорионд орсон иргэн хорио цээрийн дэглэм зөрчвөл шоронд хорих журам боловсруулжээ.

Уг журамд зааснаар хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэнийг тав хүртэлх жил шоронд хорих ял оноох аж.

ОХУ-ын нийслэл Москва хотод сүүлийн үед БНХАУ, Өмнөд Солонгос, Иран, Франц, Герман, Итали, Испани улсаас иргэд ирэх нь нэмэгдээд байгаа юм.

Сүүлийн үед ОХУ-ын иргэд хорио цээрийн дэглэмийг эсэргүүцэх, зөрчих явдал гарсан нь дээрх шийдвэрт хүрэх гол үндэс болжээ.

ОХУ-ын Холбооны хуулийн тогтолцоонд олон нийтийн аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчих тухай зүйл заалт тусгагдсан байдаг учраас ямар нэгэн хууль зөрчөөгүй дүрэм гэдгийг Москва хотын удирдлагууд онцолсон юм.

Одоогийн байдлаар ОХУ-ыд коронавирусээр 17 хүн оношлогдон 14 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин гурав нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.