Японд коронавирусээр халдварласан хүний тоо нэмэгджээ
ТОКИО. /NHK/. Японд коронавирусээр халдварласан хүний тоо өнгөрсөн ням гаргийн оройны байдлаар 456 болжээ. Үүнээс гадна "Diamond Princess" аяллын хөлөг онгоцон дээр 696 хүн, Хятадын Хубэй мужаас тусгай нислэгээр ирсэн 14 хүн халдвар авчээ.
Японы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, коронавирусээр халдварласны улмаас 14 хүн нас барсны 7 нь "Diamond Princess" хөлөг онгоцны зорчигчид байжээ. Халдвар авсан хүмүүсийг мужаар авч үзвэл Хоккайдод хамгийн олон буюу 101, Айчид 70, Токиод 64, Канагава, Осакад тус тус 41 тохиолдол илэрсэн байна.
Мөн Эрүүл мэндийн яам болон тусгаарлалтын албаны 11 хүн халдвар авчээ. Өнгөрсөн баасан гаргийн оройны байдлаар 61 хүний биеийн байдал хүнд байсан бөгөөд тэдний 31 нь хөлөг онгоцны зорчигчид аж. Түүнчлэн тухайн өдрийн байдлаар 311 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.