Хөвсгөлд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөв.

Хөвсгөлд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөв.

Хөвсгөл  аймгийн Ханх сумын Долоон-Уул гэдэг газар буюу Хөвсгөл нуурт өчигдөр 15 цаг 05 минутад 5,1 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Энэ үеэр тус аймгийн ихэнх суманд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд ямар нэг хохирол учраагүй байна. Тус аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 37531 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 181 удаагийн хөдлөлт болсон байна. Сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж холдож, балл буурч байсан боловч 2 сарын дараа дахин хүчтэй газар хөдөллөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.