УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 10 дугаар сарын 10-наар тогтоохыг дэмжлээ.

УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 10 дугаар сарын 10-наар тогтоохыг дэмжлээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, СЕХ-ны ирүүлсэн саналын дагуу УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 10 дугаар сарын 10-наар тогтоохыг дэмжлээ. 

СЕХ-ны саналыг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран танилцуулсан юм. УИХ-ын 2020 оны 40 дүгээр тогтоол, 2021 оны 07 дугаар тогтоолоор УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг товлон зарласны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж буйг тус хорооны дарга танилцуулгадаа дурдав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр буюу 2021 оны зургаадугаар сарын 9-ний өдөр байхаар дээрх тогтоолд заасан. Гэхдээ сонгуулийг зохион байгуулах эрх зүйн орчны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулагдах юм.

Иймээс Сонгуулийн ерөнхий хорооноос хоёр сонгуулийг зохион байгуулж явуулах зарим үйл ажиллагааны хувьд эрх зүйн орчны болон цаг хугацааны хувьд харилцан адилгүй зохицуулалттай байгаагаас шалтгаалж зохион байгуулалтын талаар үүсэж болзошгүй хүндрэл болон бусад эрсдэлийг тооцоолж үзсэний үндсэн дээр УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын 2020 оны 40 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах саналаа албан бичгээр ирүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд сонгогч саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу хийхээр заасан бол УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгогч саналаа өгснийг илэрхийлэх аливаа тэмдэг, тэмдэглэгээ хийхийг хориглосон. Мөн Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нөхөн сонгуулийн нэрийн жагсаалт үйлдэх эрх зүйн зохицуулалт нь цаг хугацааны хувьд адилгүй, тус тусдаа онцлог зохицуулалттай. Үүнээс үүдэж УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт хамаарах хэсгийн хороод тус бүрт сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж болон түүнийг хариуцаж ажиллуулах итгэмжлэгдсэн ажилтны тоо хоёр дахин нэмэгдэхээр байгаа аж.

Түүнчлэн сонгуулийн сурталчилгааны хугацаа, хяналтын тооллого хийх хуулийн зохицуулалт өөр өөр байгаа, мөн сонгогчийн саналын хуудаст тавигдах шаардлагаас үүдэж Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн болон УИХ-ын нөхөн сонгуулийн саналын хуудсыг тус тусад нь хэвлэх шаардлага үүсээд байна.

Эрх зүйн эдгээр зохицуулалт болон нөхцөл байдлаас шалтгаалан УИХ-ын 28 дугаар тойрогт ажиллах сонгуулийн нийт 59 хэсгийн хороонд тухайн хэсгийн сонгогчийн тооноос хамаарч хэсэгт тус бүрт Ерөнхийлөгчийн сонгуулийн болон УИХ-ын нөхөн саналын хуудсыг унших санал тоолох төхөөрөмжийг нэмж гаргах шаардлагатай болж буйг СЕХ-ны дарга хэллээ.

Сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөл боловсруулсныг хуралдаан даргалагч Д.Тогтохсүрэн гишүүдэд танилцуулсан юм.

УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 2 дугаар заалтыг “Монгол Улсын Их Хурлын 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байхаар тогтоосугай” гэж өөрчлөхөөр тогтоолын төсөлд тусгажээ.

Уг тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Н.Энхболд нар асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс санал гарсангүй. Ингээд тогтоолын төслийг дэмжих санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 11 нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг тогтоолын төслийн хамт чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дахин шороон болон цасан шуурга шуурна 2021-03-16

Гамшигт өртөж амь эрсэдсэн хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлэв 2021-03-16

“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагын үүрэг” олон улсын цахим уулзалт боллоо. 2021-03-16

Монгол, Америкийн стратегийн түншлэлийг нотлов 2021-03-16

Ерөнхийлөгч Х.Баттулга байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хүний амь хохирсонд эмгэнэл илэрхийллээ 2021-03-16

УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 10 дугаар сарын 10-наар тогтоохыг дэмжлээ. 2021-03-16

17:00 цагаас хойш Эрдэнэтээс Улаанбаатарын чиглэлд автомашин явуулахгүй 2021-03-16

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлэв 2021-03-16

Нэр бүхий шүүгч нарт мэдэгдэл хүргүүллээ. 2021-03-16

126 мянга гаруй хүн "Астразенека" болон "Сенофарм" вакциныг хийлгэсэн 2021-03-16

Олны анхааралд байгаа хэргийг яаралтай шалгахыг УИХ-ын гишүүд шаардлаа 2021-03-16