БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 469-өөр нэмэгдэж нийт 96,849-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 03 дугаар сарын 17-ны 00.00 цагийн байдлаар 469-өөр нэмэгдэж нийт 96,849-д хүрэв. Шинээр илэрсэн 469 тохиолдлын 17 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 88,814 (+559) иргэн эдгэрсэн бол 1,686 (+8) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 7,171,510 (+45433) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 6,991,199 (+39546) иргэний хариу сөрөг гарч 83,462 (+5418) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 6,349 (-98) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх тарилгад 18,283 хүн хамрагдаж нийт тарилгад хамрагдсан хүн 621,734-д хүрэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.