БНСУ-ын Хууль зүйн яамнаас тэгбэ, шууданд гадаад ажилчдыг ажиллуулах зөвшөөрөл олгох талаар хууль боловсруулах санал оруулжээ.

БНСУ-ын Хууль зүйн яамнаас тэгбэ, шууданд гадаад ажилчдыг ажиллуулах зөвшөөрөл олгох талаар хууль боловсруулах санал оруулжээ.

БНСУ-ын Хууль зүйн яамнаас тэгбэ, шуудангийн ажилд гадаад ажилчдыг ажиллуулах зөвшөөрөл олгох талаар хууль боловсруулах санал оруулжээ. Энэхүү хууль нь УИХ-аар дэмжигдвэл энэ жилийн сүүлээр гэхэд Тэгбэ, шуудангийн ачих, буулгах зэрэг ажилд гадаад ажилчдыг хуулийн дагуу ажиллуулах боломжтой болох юм.

3 сарын 16-ны Хууль эрх зүйн нийгэмлэгийн мэдээлэлснээр, Хууль зүйн яам "Цагаачлалыг хянах тухай хууль"-ийн заалтанд нэмэлт өөрчлөлт оруулах, дахин харах зэрэг шийдвэр гаргаснаа зарлажээ. Нэмэлт хуулийн заалт нь үйлдвэр, аж ахуйн байгууллагуудад хүний нөөцийн дутагдлын асуудал их байгаа тул үүнийг шийдвэрлэхийн тул Н-2 визтэй гадаад иргэдийг ажил эрхлэх боломж, сонголтыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр юм.

Энэхүү Н-2 визтэй иргэдийн ажлын байранд тэгбэ, шуудангийн ажил хийх боломжийг нэмэгдүүлэхээр болсон байна. Хуулийн заалт хэрэгжсэн тохиолдолд Солонгос 21 хүн (даатгалтай)-тэй байгууллага 10 хүртэлх гадаад ажилчин авах эрхтэй болох гэнэ.

Тэгбэ хүргэлт үйлчилгээний газрын хувьд удаан хугацаагаар тогтвортой ажиллах хүчийг хүсч байгаа бөгөөд гадаад иргэдийг ажиллах зөвшөөрөл олгож өгөөч гэж удаан хугацааны турш санал дэвшүүлж байсан гэнэ.

Хууль зүйн яам Гадаад ажилчдын бодлогын хорооноос гаргасан шийдвэрийг үндэслэн нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа бөгөөд үүнтэй холбоотой санал, дүгнэлтийг ирэх сарын 26-ний дотор нэгтгэхээр төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шороон шуурга өнөөдөр Өмнөд Солонгост хүрсэн. 2021-03-16

БНСУ-д вакцинжуулалтад зориулсан тусгай амралтын хөтөлбөр нэвтрүүлэхийг уриалжээ 2021-03-16

Ким Ё Жон: БНСУ-ын эрх баригчдыг “хоосон ярьсан тэнэгүүд" хэмээн мэдэгдсэн байна. 2021-03-16

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “AstraZeneca”-гийн вакцин хийлгэхээр төлөвлөж байна 2021-03-16

БНСУ-ын төрийн корпорацын ажилтнууд авлигын дуулианд холбогдсонд уучлалт хүсжээ 2021-03-16

БНСУ-ын Хууль зүйн яамнаас тэгбэ, шууданд гадаад ажилчдыг ажиллуулах зөвшөөрөл олгох талаар хууль боловсруулах санал оруулжээ. 2021-03-16

БНСУ-аас 4494 иргэн буцах хүсэлтээ өгчээ 2021-03-16

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 469-өөр нэмэгдэж нийт 96,849-д хүрэв. 2021-03-17

БНСУ-д "AstraZeneca" вакциныг төлөвлөгөө ёсоороо үргэлжлүүлэн тарихаар шийдвэрлэлээ. 2021-03-17

БНАСАУ пуужин туршиж магадгүй гэж үзэж байна 2021-03-17

Хойд Солонгосын хэвлэлд К-ПОП оддыг боол мэт мөлждөг гэж шүүмжилжээ. 2021-03-17