С.Амарсайхан: БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн даргад арга хэмжээ авна

С.Амарсайхан: БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн даргад арга хэмжээ авна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. 

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “БЗД-ийн 26 дугаар хороонд хөл хорио тогтоосонтой холбоотой зарим асуудал байна. Эрт хэлчихээр иргэд зугтчихдаг гэсэн зүйл яриад сууж болохгүй. Дүрмээ ягштал мөрдөж, иргэдээ мэдээллээр хангах ёстой. Худалдаа үйлчилгээ, эмийн сан, эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулах учиртай. Бүх шатанд ойлголцлын зөрүүгүй ажиллах ёстой. БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг даргын асуудлыг ярьж байгаа. "Энхсаран" сувиллаас анх халдвар алдагдсан. Тэрбум 300 сая төгрөгийг тусгаарлах байрны зардал гэж тус сувилал авсан. Гэсэн ч халдар хамгааллаа сахиагүй асуудал үүсгэсэн. Эдгээр хүнд хариуцлага тооцохыг холбогдох байгууллагынханд үүрэг болгосон.

ХӨСҮТ-д хүний өмнөөс шинжилгээ сольж авсан асуудал гарсан. ХӨСҮТ-д гарсан асуудлыг прокурор, цагдаагийн байгууллагаас шалгахаар ажлын хэсэг орж байгаа. 

Эмийн бизнес гэх мэт асуудал шат шатандаа далд сүлжээнд орсон, шинжилгээний хариуг элдэв янзаар шивдэг зөрчил гарсан. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга албан тушаал ахисан байсныг шалгаж, арга хэмжээ авахаар ажиллаж байна. Шуурхай штабыг цахим болгож байгаа. Албан байгууллагын үйл ажиллагаа нь ямар байх тал дээр анхаарч ажиллана. Хууль хяналтын байгууллагууд шалгаж, ашиг хонжоо хайдаг цөөн тооны нөхдүүдэд хариуцлага тооцно Бидний зүгээс засч сайжруулах асуудал ч байна" гэсэн мэдээллийг чуулганы үеэр онцоллоо. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.