ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой

ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой

ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2021.3.19, Даваа гараг
  • Билгийн тооллын: 6, Сугар гараг
  • Наран ургах шингэх: 06.57-19.03
  • Үс засуулбал: Өнгө, зүс сайжирна
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
  • Суудал: Мод

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдвэ үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, хараал жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө, зүс сайжирна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.