С.Дулам: Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох нь чухал ач холбогдолтой
Үндэсний Статистикийн хорооны Даргын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр /2021.03.18/ болжээ. Хурлаар "Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа"-ны асуулга, нөхөх зааврыг хэлэлцэж, зөвлөлийн гишүүд зөвшөөрсөн байна.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, ардын багш, шинжлэх ухааны доктор С.Дулам энэ үеэр “Үндэсний Статистикийн хороо нь Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэхэд санаачлагатай ажиллан ‘Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа’-ны асуулгыг шуурхайлан боловсруулж, батлах ажил хийж байгаад баярлалаа. Монгол хэлний тухай хуульд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан билээ. Иймд төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг ямар байгааг тогтоох нь сургалт явуулахад чухал ач холбогдолтой юм. Энэхүү хуралд нь амжилт хүсье” гэсэн байна.
Мөн Даргын зөвлөлийн хурлаар Гадаад худалдааны үнийн судалгааны үзэл баримтлал, асуулга, зааврыг мөн хэлэлцжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.