БНАСАУ Малайзтай дипломат харилцаагаа тасална

БНАСАУ Малайзтай дипломат харилцаагаа тасална

Иргэнийг нь АНУ- д шилжүүлэн өгөх тухай шийдвэртэй холбогдуулан Малайзтай дипломат харилцаагаа тасална гэдгээ БНАСАУ мэдэгджээ.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, Малайзын ийнхүү шийдвэр гаргасны үр дагавар нь Вашингтонд ирнэ гэдгийг БНАСАУ-ын эрх баригчид анхааруулсан байна.

Өмнө нь Малайзын Дээд шүүх олон улсын хориг арга хэмжээг тойрч мөнгө угаасан, Пёньян руу тансаг бараа нийлүүлсэн хэрэгт сэжиглэгдэн АНУ руу шилжүүлэгдэх ёстой байсан БНАСАУ-ын иргэний давж заалдах гомдлыг хүлээж авахаас татгалзжээ.

Өдгөө 54 настай Мүн Чве Мён эхнэр, хоёр охины хамт Малайз улсад 10 гаруй жил амьдарчээ. Түүнийг шилжүүлэн өгөх тухай Холбооны мөрдөх товчооны хүсэлтийг Малайзын шүүх 2019 оны 12 дугаар сард дэмжин хүлээж авсан байна. Ингэхдээ Умард Солонгосын иргэнийг ямар бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хийсэн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж. Харин Мүн Чве Мёны өмгөөлөгч мэдэгдэхдээ, энэ нь дал модны тос, шар буурцаг БНАСАУ руу экспортолсонтой холбоотой асуудал юм гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сөүл хотын захиргаа өчигдрөөс эхлэн гадаад ажилчдыг “Ковид19”-ийн шинжилгээ өгөхийг үүрэг болголоо. 2021-03-18

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 445 хүн илэрчээ... 2021-03-18

АНУ-ын цэргүүдийг БНСУ-д байлгах зардлын тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ 2021-03-18

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 463 хүн илэрчээ... 2021-03-19

БНСУ-д 20 орчим настай залуу вакцин хийлгээд цусны бүлэн үүссэн тохиолдол бүртгэгдлээ. 2021-03-19

БНАСАУ Малайзтай дипломат харилцаагаа тасална 2021-03-19

ЧүнгНам НунСан дахь электрон эд анги үйлдвэрлэх үйлдвэрт гал гарч дэлбэрэлт болжээ 2021-03-19

БНАСАУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Цой Сон Хи мэдэгдэл хийжээ 2021-03-19

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 452 хүн илэрчээ 2021-03-20

Хүмүүсийн тал хувь нь "сөрөг хүчний намыг сөүл хотын захирагчийн нөхөн сонгуульд ялах ёстой гэжээ. 2021-03-20

“LH “Солонгосын газар, орон сууцны корпораци өнөө үед хамгийн том асуудал болж байна. 2021-03-20