“LH “Солонгосын газар, орон сууцны корпораци өнөө үед хамгийн том асуудал болж байна.
2021 оны 3-р сарын 2-нд ард иргэдийн нийгмийн төлөөх оролцоо эв санааны нэгдэл, өмгөөлөгч нар уулзаж хэвлэлийн бага хурал хийжээ . Хэвлэлийн бага хурал дээр тэрээр Солонгосын газар, орон сууцны корпораци “LH “-ийн 10 гаран ажилтнууд 3 дах удаагийн шинэ хотхон байгуулахтай холбоотой бизнес төлөвлөгөөтэй холбоотой “Гванмён, Сихин “ газруудыг урьдаас 7000 орчим пён газар худалдаж авсан гэж сэжиглэж байна гэжээ . Нэмж дурдахад хэвлэлийн бага хурал дээр "Газрын дэвтэр гэх мэт нь LH-ийн хэд хэдэн ажилтан хувь хувааж худалдаж авсан нөхцөл байдлыг баталгаажуулсан" гэжээ.
Албан тушаалтан ёс зүйн тухай хуулийн дагуу ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг зөрчиж, Авилгын эсрэг хуулийн дагуу бизнесийн нууцлалыг зөрчсөн байх өндөр магадлалтай гэж үзэж байна.
Гванмён, Сихён дахь газрын дэвтэрт дүн шинжилгээ хийсний үр дүнд LH компанийн 14 ажилтан, тэдний эхнэр / нөхөр эсвэл гэр бүлийн хүмүүс 2018-2020 онд 10 орчим тэрбум воноор худалдан авсан нь тогтоогджээ. 10 тэрбум воны худалдан авалтаас 5.8 тэрбум воныг санхүүгийн байгууллагаас зээл авсан байна. 5.8 тэрбумын зээл олгосон санхүүгийн байгууллага бол “ хойд Шихин НунгХёб”банкий нэг салбар байжээ. Энэ нь санамсаргүй тохиолдол эсэхийг санхүүгийн хяналтын албанд шалгагдаж байна.
Энэхүү сэжиглэх явцад 2021 оны 3-р сарын 12-ны өдөр цагдаагийн газраас “LH”-ийн ерөнхий менежер А –г Гёнги- Бунданг дахь гэрээсээ үсрэн нас барсан гэж мэдээлжээ. Хэргийн газар нь замбараагүй байдалтай байсан бөгөөд ерөнхий менежер А-ийн бичсэн гэрээслэлийг олсон гэдэг. Гэрээслэлийн агуулгын хувьд "Би ажиллаж байхдаа хүсээгүй зүйл хийсэн ард түмэндээ уучлаарай" гэж бичсэн байжээ.
Хэрэг явдал ард иргэдийн дунд улам бүр газар авч байна . ”내부자들”киног "LH Riches" гэж элэглэж, Мөн "Би ганцаараа амьдардаг", "LH Live цорын ганц" гэсэн олон тооны зураг цахим ертөнцөд бас их доог тохуу болж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.