Худалдаа үйлчилгээний газруудад шөнийн шалгалт хийлээ

Худалдаа үйлчилгээний газруудад шөнийн шалгалт хийлээ

НОК-ын даргын 09 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын А/161 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын 283 улсын /ахлах/ байцаагч нар 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 03 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд хяналт шалгалт хийлээ.

Тус шалгалтаар ресторан-557, кафе-61, кофе шоп-60, цайны газар-272, баар-191, хүргэлтийн хоол-27, супер маркет-152, мини маркет-144, хүнсний дэлгүүр-1640, хүнсний мухлаг-76, ая тухтай дэлгүүр-48, ТҮЦ-166, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв саун бассейн-19, спорт заал -1 зэрэг нийт 3415 аж ахуйн нэгж, иргэн хамрагдсан байна.

Шалгалтаар 985 зөрчил илэрч 548 буюу 55.6 хувийг газар дээр нь арилгуулж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөлтийг хангуулахаар 18 заалт бүхий 6 албан шаардлагыг үйлчилгээний газруудад хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Шалгалтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрч байна. Үүнд:

1. QR код байршуулаагүй, бүртгэл хангалтгүй- 474

2. Ажилтан, үйлчлүүлэгч бүрийн биеийн халууныг хэмжиж бүртгэлжүүлээгүй-252

3. Хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй, бөөгнөрөл үүсгэсэн-128

4. Үйлчилгээний танхимын ширээ хоорондын зайг 2 метрээс доошгүй, ширээнд суудал алгасч суухаар тооцон ширээ, сандлыг байршуулаагүй-30

5. Ажилчид халдвар хамгааллын бүрэн хэрэгсэлгүй ажиллаж байсан /Амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт/-42

6. Ажилчдад зориулсан халдвар хамгааллын хэрэгсэл халдваргүйтгэлийн бодисын 5-аас доошгүй хоногийн нөөц бүрдүүлээгүй-18

7. Сэжигтэй тохиолдлын түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй-41 зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд өнөөдөр хөл хориог цуцална 2021-03-19

Ширээний теннисчдээс “Токио-2020” олимпын 2 эрх авлаа 2021-03-19

ОХУ-ын “Спутник V” вакциныг Монгол Улсад үйлдвэрлэх боломжийг судлахыг хүслээ 2021-03-19

ХСҮТ-ийн хууль бусаар олгосон газрыг чөлөөлж, хавдрын оношилгооны төв байгуулна 2021-03-19

Говь, талын нутгаар цасан болон шороон шуурга шуурна 2021-03-19

Худалдаа үйлчилгээний газруудад шөнийн шалгалт хийлээ 2021-03-19

ДЭМБ-аас эмнэлгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл хүлээлгэн өгөв 2021-03-19

Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын 6 бөх башёг тэргүүлж байна 2021-03-19

Явган хүний зам дээр зөвшөөрөлгүй барьсан хашаануудыг чөлөөлнө 2021-03-19

Баянзүрх дүүргийн 26 хороон хөл хориог 3 сарын 20-ны өглөө цуцална 2021-03-19

Монгол Улсын Ерөнхий сайд Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж ярилцав. 2021-03-19