БНСУ-ын Кёнги мужид ажил эрхэлж буй бүх гадаад иргэдийн анхааралд.

БНСУ-ын Кёнги мужид ажил эрхэлж буй бүх гадаад иргэдийн анхааралд.

БНСУ-ын Кёнги мужийн захиргаанаас тус мужид ажил эрхэлж буй бүх гадаад иргэдийг 3 дугаар сарын 08-аас 22-ны өдрийг хүртэл 15 хоногийн хугацаанд коронавирусийн шинжилгээнд заавал хамруулахыг ажил олгогчдод үүрэг болгосон байна. Хууль бусаар оршин суугчдад нэгэн адил шинжилгээнд хамрагдах шаардлага тавигдах ба үүнтэй холбоотойгоор цагаачлалын албанд мэдэгдэх, баривчлах зэрэг ажиллагаа явуулахгүй болохыг мэдэгдэв. Дээрх шийдвэр гарсантай холбогдуулан тогтоосон хугацаанд шинжилгээнд хамрагдаагүй тохиолдолд 2-3 сая воны торгууль ноогдуулах арга хэмжээ авах аж. 
БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
КОНСУЛЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.