Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюү зодог тайллаа

Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюү зодог тайллаа

Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюү зодог тайллаа гэж Японы сүмо бөхийн холбооноос зарлалаа. 
Какүрюү Хаврын тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байсан ч бэлтгэл дээр зүүн хөлөө гэмтээснээр зодоглож чадаагүй. Ингэснээр өнгөрсөн оны долоодугаар сарын тэмцээнээс хойш таван тэмцээн дараалан башёд оролцоогүй нь Японд ихээхэн шүүмжлэл дагуулж байлаа.

Ёкозүна Какүрюү дээд зиндаанд зургаан удаа түрүүлсэн. Мэргэжлийн сүмод нийт 785 барилдаж, 497 даваа, 236 унасан.

2001 онд мэргэжлийн сүмод орж, тусгай шагнал 9 удаа хүртэж байлаа. Цаашдаа Какүрюү нэрээрээ Сүмогийн холбоонд үлдэн, ажиллана. Ёкозүна цолтон зодог тайлаад нэрээрээ 5 жил холбоонд ажиллах эрхтэй байдаг билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

PCR шинжилгээгээр 218 хүнээс коронавирус илэрлээ. 2021-03-24

ОБЕГ: Худал мэдээлэл түгээхгүй байхыг анхааруулъя 2021-03-24

Дөрөвдүгээр сарын эхээр тариаланчдыг вакцинд хамруулахаар ажиллаж байна 2021-03-24

Улиастай суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул 14:00 цагаас эхлэн хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ 2021-03-24

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 163 иргэн эх орондоо ирнэ 2021-03-24

Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюү зодог тайллаа 2021-03-24

Уур амьсгалын ногоон сангаас Монгол Улсад санхүүжилт олгоно 2021-03-24

Толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх зэрэг шинж тэмдэг олон хоног үргэлжилбэл эмчид хандаарай !!! 2021-03-24

Коронавируст халдвартай 300 гаруй иргэнийг гэрээр тусгаарлан хяналт тавьж байна 2021-03-24

Нийслэлд 2-3 баллын хүчтэй газар хөдлөл мэдрэгджээ 2021-03-24

Б.Ууганбаяр: ОХУ-аас 300 мянган тун "Спутник" вакцин оруулж ирнэ. 2021-03-24