Б.Ууганбаяр: ОХУ-аас 300 мянган тун "Спутник" вакцин оруулж ирнэ.

Б.Ууганбаяр: ОХУ-аас 300 мянган тун "Спутник" вакцин оруулж ирнэ.

Ирэх сарын эхээр манай улс ОХУ-аас 300 мянган тун "Спутник" вакцин оруулж ирэхээр төлөвлөн яриа хэлэлцээр хийж, тээвэрлэлтийг шийдэж буй талаар ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.

Одоогоор манай улсын Засгийн газар ОХУ-аас вакцин албан ёсоор аваагүй байгааг тэрээр дурдлаа. Хувийн хэвшлийн "Мон Эмимпекс" ХХК ОХУ-аас өөрийн шугамаар "Спутник" вакциныг оруулж ирж иргэдийг хамруулж байна.

Нийслэлд өчигдөр 19.00 цагийн байдлаар 9049 хүнийг вакцинжуулалтад хамруулав. Дархлаажуулалтын 42 цэгт 101 багийн 708 ажилтан ажиллаж байгааг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан өнөөдөр мэдээлэв. 

Нийт 226 427 хүн вакцинд хамрагдаад байна.

Өмнөговь аймгийн 9 суманд 1203 хүнийг мөн хамруулжээ. Ингэснээр тус аймагт 6330 хүн вакцинжуулаад байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюү зодог тайллаа 2021-03-24

Уур амьсгалын ногоон сангаас Монгол Улсад санхүүжилт олгоно 2021-03-24

Толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх зэрэг шинж тэмдэг олон хоног үргэлжилбэл эмчид хандаарай !!! 2021-03-24

Коронавируст халдвартай 300 гаруй иргэнийг гэрээр тусгаарлан хяналт тавьж байна 2021-03-24

Нийслэлд 2-3 баллын хүчтэй газар хөдлөл мэдрэгджээ 2021-03-24

Б.Ууганбаяр: ОХУ-аас 300 мянган тун "Спутник" вакцин оруулж ирнэ. 2021-03-24

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэм батлав 2021-03-24

Замын-Үүдийн хилийн боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслээс 10000 төгрөг авахаар шийдвэр гаргажээ. 2021-03-24

Ажлын байрыг дэмжихэд 41.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна 2021-03-24

УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолд хяналт тавих Түр хороо байгуулна 2021-03-24

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Жуужаагийн Эрдэнэбулганыг томилуулах Улсын дээд шүүхийн саналыг хэлэлцэж, дэмжлээ. 2021-03-24