Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

2014 оноос мөрдөж эхэлсэн байгаа Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн зохицуулалтаар төрийн хууль зүйн үнэ төлбөргүй туслалцааг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчид хүргэж байна. Уг үйлчилгээг ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн туслалцааны төвийн “Улсын өмгөөлөгч” хүргэдэг байна. Уг төв нь нийслэлийн 8 дүүрэг, 21 аймаг, 2 суманд нийт 31 салбар, 72 албан хаагчтай бөгөөд 2014-2020 онд 62 502 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 17 506 эрүүгийн хэргийн 19 042 холбогдогчид өмгөөллийн үйлчилгээ хүргэснийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хуулийн төсөл санаачлагчийн илтгэлдээ онцлов.

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөлд төрөөс хууль зүйн туслалцаа хүргэх хүрээг өргөжүүлэх, одоогийн хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс зарчмын шинжтэй зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал, улсын өмгөөллийн үйлчилгээг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүйгээр, Эрүүгийн хуулийн “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг”, “Хүүхдийн эсрэг” гэмт хэргийн хохирогч, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг, “Хүн худалдах” гэмт хэргийн төлбөрийн чадваргүй болон насанд хүрээгүй хохирогчид хүргэх аж. Түүнчлэн гэмт хэргийн гэрч хүүхэд, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон газар өмчлөх эрх нь зөрчигдсөн төлбөрийн чадваргүй хүн, мөн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих”, 6.20 дугаар зүйлд заасан “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчлийн улмаас эрх нь зөрчигдсөн болон Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан эрсдэлт нөхцөлд буй хүүхдэд үзүүлэхээр тогтоож, хамрах хүрээг өргөжүүлсэн байна.

Хуулийн төслийг хэлэлцэхийг чуулганы оролцсон гишүүдийн 65.2 хувь нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулна 2021-03-25

Засгийн газар 14:30 цагт ээлжит бус хуралдаан зарлалаа. 2021-03-25

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстаны элчин сайдыг хүлээн авч уулзав 2021-03-25

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АВСТРАЛИ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2021-03-25

С.Зоригийг хөнөөсөн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ. 2021-03-25

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2021-03-25

Хөвсгөлд 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөв 2021-03-25

Гэрээгээ шинэчлээгүй 68 хоршоонд хандан мэдэгдэл гаргалаа 2021-03-25

Б.Бямбадорж: Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлнэ 2021-03-25

Д.Сумъяабазар: Хууль бусаар олгосон газрыг буцаан авч, хуулийн хүрээнд ажиллана 2021-03-25

МҮБХ Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорт хандлаа 2021-03-25