Д.Сумъяабазар: Хууль бусаар олгосон газрыг буцаан авч, хуулийн хүрээнд ажиллана

Д.Сумъяабазар: Хууль бусаар олгосон газрыг буцаан авч, хуулийн хүрээнд ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт эмнэлгийн газартай холбоотой асуудал олны анхаарлыг татсан. Та үүн дээр дорвитой өөрчлөлт гарна, хавдрын эрт илрүүлгийн оношилгооны төв байгуулна гэсэн. Ер нь сургууль, эмнэлгийн газар зардаг асуудал үеийн үед яригддаг, шүүмжлэл дагуулдаг.

Та газартай холбоотой асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Улаанбаатар хотын хамгийн том сэдвийн нэг бол газар. Хоёрдугаарт, барилга, хот байгуулалт, хот төлөвлөлттэй холбоотой асуудал. Барилгын зөвшөөрөл олгох тал дээр иргэд нэлээд бухимддаг. Иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бол боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, нийгмийн салбарын байгууллагын эзэмшиж байгаа газраас алдагдаад байгаа асуудал.

Тухайн үеийн удирдлагууд шийдвэр гаргасны дагуу газрын албаны хариуцаж байгаа хүмүүс газрыг хуульд нийцүүлээд олгодог. Нийгэм, эрүүл мэндийн чиглэлээр үйлчилгээ явуулж байгаа байгууллагын ойр орчмын газрыг хуулийн хүрээнд олгодог гэж тайлбарладаг. Үүн дээр маш их эсэргүүцэл гардаг. Тухайн байгууллагын ажилтан, албан хаагчид, орон нутгийн иргэд ч хүсэлт гаргадаг. Нийслэлийн Засаг даргын удирдлагын баг Улаанбаатар хотод зөвшөөрөл олгосон газруудад хяналт тавьж, давхар мониторинг хийж байгаа.

Жишээ нь, 116 барилга зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гэсэн асуудал яригдсан. Энэ нь 140 газар болох жишээний. Олгосон газарт зөвшөөрөлгүй барилга барьсан, эсвэл газрын гэрчилгээгүй газарт барилга барьсан асуудал олон байна.

Энэ асуудлыг судлаад үүрэг, чиглэл өгсөн. Газартай холбоотой маргаан дэгдээж байгаа, хууль, дүрэм зөрчсөн асуудлыг нэг талд нь гаргах, процессийн шатандаа, эсвэл тухай албан хаагчдын хариуцлагагүй үйлдлээс болсон төлбөрийн асуудал, төлбөрөө төлөөгүй хойшлуулсан, хүндэтгэх шалтгаантай эсэх зэргийг тодруулж, их хотын бүтээн байгуулалт буюу хаврын их ажил эхэлж байгаа энэ цаг үед түргэн, шуурхай шийдэхээр үүрэг даалгавар өгсөн.

Эрүүл мэндийн салбар, тэр дундаа ХӨСҮТ болон ХСҮТ-ийн эргэн тойрны газартай холбоотой санал, хүсэлт олон ирдэг. Үүнтэй уялдуулаад тухайн байгууллагын ажилтан, албан хаагчид, удирдлагуудтай уулзсан. Тухайн байгууллагын алдагдсан газрыг эргүүлж өгөх, байгууллага нь тэндээ хавдрыг эрт илрүүлэх төв, 24 цагаар ажиллаж байгаа албан хаагчдын хүүхдүүдэд зориулж цэцэрлэг байгуулах ажилд нь нийслэл дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан. ХСҮТ-ийн ард зөвшөөрөлгүй гарааш байна.

Эдгээрийн эзэмшигчидтэй уулзаж, зөвшилцөх ажлыг нийслэл өөр дээрээ авч байгаа. Цаашид энэ мэтчилэн олгосон сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, нийгэм, шинжлэх ухааны байгууллагын газрыг буцаан авч, хууль дүрмийн хүрээнд ажиллана.

-Хотод сул газар хэр олон байгаа вэ. Газартай холбоотой асуудал хөндөгдөхөөр иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг шүү дээ.

-Газар гэхээр иргэд маш эмзэг ханддаг. Би нэг зүйлийг тодорхой хэлье. Газар авсан иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээд хууль, дүрэм журмын хүрээнд газрын асуудалдаа хандахыг хүсэж байна. Газрын төлбөр, дуудлага худалдааны төлбөрөө төлөөгүй, зөвшөөрөл авсан газартаа барилгаа 2-3 жилийн хугацаанд бариагүй зэрэг маш олон асуудал гардаг.

Үүний дагуу асуудал хөндөгдөж, газрын маргаан үүсдэг гэдгийг газрын албаны холбогдох мэргэжлийн хүмүүс байнга хэлдэг. Иргэддээ хандаж хэлэхэд, эзэмших гэрчилгээ авсан, орон сууцны зөвшөөрөл авч байгаа тохиолдолд хууль, дүрмийнхээ хүрээнд ажиллах хэрэгтэй. Ингэж байж төр, иргэнийг холбосон ойлголцол зөв шатандаа гарна.

Хэн нэгэн хариуцлагагүй ажилтны улмаас газрын төлбөрөө төлөөд явж байгаа иргэд хохирох асуудал гарч байгаа. Асуудал хаа хаанаа байна. Үүн дээр мэргэжлийн байгууллагууд аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, асуудлыг хуулийн хүрээнд шийдэхэд дэмжлэг үзүүлэх, болохгүй бол өөр газар дүйцүүлэн олгох зохицуулалт хийж байгаа.

Богд уулыг тойрсон газрын маргаан бол Улаанбаатар хотын хамгийн төвөгтэй асуудлын нэг болсон. Яармагийн бүсэд хотын эзэмшлийн 870 га орчим газар дээр БОАЖЯ зөвшөөрөл өгсөн. Гэтэл зөвшөөрөл олгож болохгүй маргаан их байна. Энэ мэтчилэн асуудалд хотын захиргаа хуулийн хүрээнд хандаж зохицуулахаар УИХ-ын түвшинд ярих, БОАЖЯ-аар дамжуулж хил хязгаарыг тогтоохоор бэлдэж байна.

Хотын төвд газартай холбоотой асуудал их гардаг. Иргэдийн авсан газар, дуудлага худалдааны анхны үнээ төлөөгүй газар маргаан дагуулдаг. Үүнийг аль нэг тал гэхээсээ илүү хууль зөрчсөн эсэхийг судалж, тухайн аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлэх, хугацаа өгөх, аль болох эв зүйгээр зохицуулах, улс төржихгүй байх, төрийн захиргааны дарамт шахалтгүй зохицуулах чиглэл барин ажиллаж байна.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

С.Зоригийг хөнөөсөн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ. 2021-03-25

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2021-03-25

Хөвсгөлд 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөв 2021-03-25

Гэрээгээ шинэчлээгүй 68 хоршоонд хандан мэдэгдэл гаргалаа 2021-03-25

Б.Бямбадорж: Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлнэ 2021-03-25

Д.Сумъяабазар: Хууль бусаар олгосон газрыг буцаан авч, хуулийн хүрээнд ажиллана 2021-03-25

МҮБХ Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорт хандлаа 2021-03-25

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа 2021-03-25

АНХААР: Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийг туршин шалгаж байна 2021-03-25

Архангайн Нэгдсэн эмнэлгийн ажилтнууд дунд халдвар таржээ 2021-03-25

Хөвсгөл аймагт халдвар авсан 2 иргэний биеийн байдал хүндэвтэр байна 2021-03-25